[10]

331 73 2
                                    

~~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~~

▪︎Ах▪︎

.:Black.D:.

"Ахаа?"

Гуниж гундсан хоолой. Цөхөрч ядарсан нүд. Жонгүг эцэст нь бууж өгөхөөр шийджээ.

Дурлал гэдэг ийм л зүйл. Чимээгүй харж чимээгүй хайрлаж чимээгүйхэн догдлоно. Өө бас дахин чимээгүй сэтгэлээ өвтгөнө.

Хайртай хүнийхээ хийсэн хумсны толионы жижигхэн зүйлд асар их найдлага итгэл сэтгэлийг авж, багахан хоосон харцнаас нь төдийлөн ихээр хурц хутгатай өвдөлтийг цээжиндээ авна.

Энэ чинь өөрөө л дурлал гээч сонин оршихуй шүү дээ.

Жонгүг эхний алхмаа ч хийгээгүй атал ингэж бууж өгч байгаа нь хачин ч тэр Тэхён гэх хүнийг ардаа ямар их нууцтайг мэдэхгүй сайн ч танихгүй учир нэг талын хайрдаа бууж өгөхөөр шийдсэн нь энэ байлаа.

Бас тэр айж байсан учраас больж байгаа юм. Олон зүйлсийг тунгааж цаг гаруй жижигхэн савлуурыг ширтэн суусны эцэст тэр шүү дээ.

"Өө Жонгүг яагаад гэнэт хоолны газраас гараад гүйчихсэн юм бэ? Бие чинь зүгээр үү?"

Шөнө дунд аль хэдийн болсон байтал унталгүй үүдний өрөөнд суух түүний ах ямар их сэтгэлтэй нэгэн бэ гэдгийг илтгэх биз.

Нас биед хүрсэн эр хүн яав л гээд хаяад өдөржин ажилсан биеэ амраах гэж халуун хөнжилдөө хэвтэж болох ч өдөржин хурц иртэй хутга барьж цэврүүтэж хатуурсан гараа ч цэвэрлэлгүй дүүгээ хүлээх түүнийг жинхэнэ ах хүн гэх биз.

"Тийм ээ зүгээр"

Намуухан хоолой унтарсан нүдийг нь ах нь ажихдаа түүнд ямар нэгэн юм тохиолдсон гэдгийг мэдэв бололтой урагш нэг алхан булбарай биеийг нь энгэртээ тэврэх гэж завдсан ч Жонгүгт ганцаараа байх хугацаа хэрэгтэй гэж дүгнэн буцаж холдоод чимээгүйхэн зам тавьж өглөө.

Хөлөө бага багаар чирэн толгойгоо бөхийлгөн хүчгүй болсон биеэ дааж ядан алхах дүүгээ ар нуруунаас нь харах тэрээр жаахан урам хугараад амжив.

Өөртөө шүү дээ.

Гал тогооны өрөөнд амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөж амьд харилцааг бүтээж чаддаггүй ах нь дүүтэйгээ энэ амьдралдаа аравхан минут хамт суугаад амьдралын сонин хачин бүхий л зүйлсийг ярилцаж байсан удаагүй.

Ах хүний үүднээс дүүдээ ямар нэгэн зүйлсийг талаар зөвлөгөө өгч байсан ч удаагүй юмсанж.

Бүхий л зүйлс нь бүтэж сайхан амьдарч байгаа юм шиг инээд алддаг тэрээр дотроо ямар дайн болж өрнөөд хашиграад уйлмаар хэцүү байгаагаа ч бусадтай хуваалцдаггүй нэгэн.

Тийм байтал тэр дүүдээ ямар зөвлөгөө өгч чадна гэж?

Амьд харилцааг бий болгож өөрийг нь тойрон хүрээлэх хүмүүсийг ихэсгэж чаддаггүй дотогшоо тэр дүүдээ юу хэлж чадна гэж?

Тэвэрч тайтгаруулхаас өөр юуг ч хийж чадахгүй түүний ах.

Залуу өөрийнхөө байгаа байдал, бодож буй зүйлсийг ажихдаа хүйтэн шалан дээр доош суулаа.

Урд нь байх шаргал өнгийн ханыг харж хэцүү оргих цээжээ орхин зангиран өвдөх хоолойгоо гараараа хүчтэйхэн атган массажлах аж.

"Би л сайн ах байж чадсангүй. Би л дүүдээ анхаарал тавьсангүй."

Тэр Жонгүгт юу болсныг мэдэхгүй атал түүний асуудал бүхэнд зөвхөн өөрийгөө буруутган сууж буй нь энэ юмсанжээ.

~~

B.D~тэгэхээр яасан байх нь уу? Та нар ах эгч нараа ойлгох хэрэгтэй байх нь аа чихшиг. Ойрын өдрүүдэд үнэхээр ямар ч санаа орж ирдэггүй бөөн юм болж² нэг юм бичив. Бас би шинэ өгүүллэг эхлүүлж байгаа ахахаха. Тэрийг маань сайн дэмжиж өгөөрэй. Бас ойр ойрхон update өгөхийг хичээх болно оо. ^///^

♡My Snowman coming soon~~~

1984|TK [ДУУССАН]Where stories live. Discover now