[18]

328 80 7
                                        

:Black

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

.:Black.D:.

~~

"Намайг таниж байна уу?"

Түүний уянгалаг хоолой шуугиж буй чихийг минь нэвт сүлбэн нэвтэрч ороод жааз хөгжим эгшиглүүлэх шиг болоход би түүний нүд рүү чимээ аниргүй тосон ширтлээ.

"Таниж байна... Чи буцаад иржээ"

Би түүний энэ л дулаанхан харц, болор шигтгээ мэт нүдийг дөрвөн жилийн өмнө дахин харахыг хүсэхдээ өөрийн амин сүнсээ үл хайрлан чөтгөрт зарахад бэлэн байсан сан.

Юу юунаас илүү чихэнд минь зөөлхнөөр шивнэн очдог түүний энэ уянгалаг хоолойг сонсголдоо мэдрэхийг хүсэхдээ уйлан гуйн нисэх буудлын шалан дээр сууж байсан цаг энүүхэнд сэн.

Санагалзаж эртхэн л сэтгэлээ илчлээд хажуудаа уяад авах минь яавдаа гэж хар тархиа зүхэн суусан хоёр жилийн минь хүсэл урд минь ирээд суучихжээ.

Мэдээж өөдгүй миний тархи сүүлийн хоёр жил нь түүнийг мартаж орхисон байсан юм.

Author's POV:

"Санаж байгаад чинь баяртай байна. Чамд хэлэх зүйл гараад яалтчгүй түр хугацаагаар буцаад ирсэн юм. Хэлэхгүй л бол болохгүй санагдаад тэгээд л тэсэлгүй солонгост хүрээд ирлээ"

Жонгүг сүүлийн өгүүлбэрээ хэлж дуусмагцаа зөөлхөн хэдий ч худлаа инээж дагзаа маажих ажээ. Яг л өсвөр насны хөвгүүн хайртай охиндоо сэтгэлээ илчлэх гээд чадахгүй байгаа мэт л.

"Юу хэлэх гэж тэр холоос энэ хүртэл чамайг чирээд хүрээд ирэв?"

Сониучхан харц, гайхсан төрхийг нь харахдаа Жонгүг өөрийн зүрхэндээ царцалт мэдэрлээ.

Тэр хүний нүднээс юу харагдаж байгааг тайлж уншихдаа муу гэдэг нь илт. Хэтэрхий их зүйлийг ургуулан бодож, түүндээ шаналдаг дөрвөн жилийн өмнөх залуу яг л хэвээр байх аж.

Тэхёний хэлдгээр түүний урт үснээс өөр Жонгүгт өөрчлөгдсөн зүйл огтоос байхгүй харагдана.

Тэгээд тэрээр түүнд хэлэх гэсэн үгээ хэлж чадахгүйд хүрлээ. Баяр хөөртэйгөөр дүрэлзэн асах нүдийг нь тэр харалгүй хоосон бөгөөд гайхширсан хүйтэн харцыг л Жонгүг онилон харж байлаа.

Нүүрэндээ баярласнаа ил гаргахгүй байгаа ч ширээний доор байх Тэхёний хөл хөөрсөндөө бүжиглэх гэж яарч байгааг тэр анзаарсангүй.

Харин зөвхөн өөрт нь харагдах хүйтэн худал хуурмаг зүйлсээр толгойгоо мэдүүлж биеэ ороолгоно.

Хоолойнд нь 'хайртай' гэдэг үг тулаад ирчихсэн гарахад бэлэн байгаа ч Жонгүг өөрөө шүлсээрээ залгин улам өөр лүүгээ шигдүүлэн буцааж байлаа.

Гар нь өвдгөн дээрээ чичирч, Тэхёний гайхширсан нүдэнд өөрийн тархиа эзэмдүүлэн чимээгүйхэн нүүрийг нь ширтэнэ.

"Уулзалтын цаг дуусч байна"

Харуул цэрэг тэдэнд гэнэт орж ирж ингэж хэлчихээд гарахад тэдний дунд дахин л чимээ аниргүй автав.

"Хэлэх зүйл байгаа гэсэн ч чи хэлж чадахгүй байгаа бололтой. Зориг чинь хүрэхгүй байгааг харцнаас чинь тэгээд бас чичрэх мөрнөөс чинь би анзаарлаа. Уулзалтын цаг ч дуусч байна. Бас... эргээд ирэхдээ зам дагуу таарахдаа мэнд зөрөөд өнгөрөх хэмжээний харилцаатай над дээр ирсэнд маш их баярлалаа. Болгоомжтой яваарай"

Тэхён гэнэт л чимээ аниргүй өрөөг цуурайтуулан босож ийн хэлээд гарах хаалгыг зүглэхдээ Жонгүгт 'хайртай' гэж хэлээд гарах хүсэл байсангүй.

Тэр зүгээр л сэтгэл дотроо энэ бүхнийг үлдээгээд Жонгүгийг хайртай эмэгтэйтэй болоод жаргалтай амьдраасай хэмээн хүссэн бололтой.

Харин Жонгүг тэгж бодсонгүй. Зориггүй байдалдаа өөрийг харааж дөрвөн жил шаналан зовсон сэтгэлээ 'би чамд хайртай' гэдэг үгийг хар үстэд хэлээд бага ч болов хөнгөлөхийг хүссэн ч тэр дахиад л чадсангүй.

Тэгээд гарах хаалганы цагаан хаалга чихран дуугарч гарахаасаа өмнө хэлсэн Тэхёний гуравхан өгүүлбэртэй үгс Жонгүгийн зүрхийг урж орхив.

"Чи намайг харааж зүхэж болно. Гэхдээ хэлэхгүй бол сүнс минь намайг зодож сэтгэл минь биеийг минь амьдаар нь шатаах бололтой... Дөрвөн жилийн өмнөх би чамд хайртай байсан Жонгүг...

...Харин одоо үгүй."

Гэлээ.

Худал хэлсэнд уучил, сэтгэлээ үнэн зөвөөр нь хэлээгүйд уучил. Өрөвдөлтэй хөөрхийлөлтэй Зүрх минь...

~Taehyung~

~~

B.d~ би sad төгсөх болно гэдгээ аль дээр л хэлцэн байгаа хх. Ер нь энэ хоёрыгоо түр жаргаах санаатай байгаа шүү. Тийн хх.

1984|TK [ДУУССАН]Where stories live. Discover now