[3]

479 91 2
                                    

~~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~~

.:Black.D:.

"Хөөх танайх засвар хийж байгаа юм уу?"

Зуны улирал хучин өнгөрч намрын жиндүүхэн салхи салхилсан тэр өдөр манай гэр бүл жижигхэн хоолны газраа улам томруулж тухтай болгох гэсэн үүднээс хуучин байраа нураасан.

Үйлчлүүлэгч маань ихсэж орлого их олдог болсон учраас...

Тэр үед Вантэ яг таарч ирсэн юм.

Бор шаргал үсээ хар өнгөнд оруулж, хээнцэр гэгч нь хойш нь самнаж гээлдсэн нь гэрэлтсэн духыг нь ил гаргаад их л түүнд зохино.

Царайлаг юм болохоор ямар ч зүйл түүнд зохиж магадгүй л юм.

"Тийм ээ.  Ингэхэд чи сайн уу?"

Ташаан дээрээ байрлуулсан хоёр гараа аван урдаа барих аядаад шороон замыг доош ширтэн анхны яриа эхлүүлсэн минь энэ байв.

Зүгээр л түүний бор алаг нүд рүү хараад мэнд асууж болох ч би урьд нь хэзээ ч түүнтэй анхлан яриа эхлүүлж байгаагүй.

Тэр л харилцаа болоод яриаг эхлүүлдэг байсан.

Бас жаахан ичиж байсан...

"Сайн"

Тэр хэсэг чимээгүй байж байгаад доод өнгийн тослог хоолойгоороо ийн дуугарахад би түүнлүү эгцлэн харлаа.

Харц нь намайг цоо ширтэж, атгасан гар нь чангарсан байх тэр.

Тэгээд дараагаар Вантэ инээмсэглэх аж.

"Би чамайг надад дургүй байх гэж бодсон. Би л яриа эхлүүлдэг байсан учраас чамайг надтай ярих дургүй байх гэж бодсон. Гэтэл чи энэ удаа яриа эхлүүллээ. Би баяртай байна аа"

Доод хоолой нь огцом дээшлэж, чихэр аваад баярласан таван настай хүүхэд шиг байх нь миний эгдүүг дэндүү хүргэв.

"Ингэхэд наад цагаан ул цэцэг чинь? Чи?"

Ажлын бор цүнхнийхээ хажууханд гурван цагаан ул цэцэг боолгуулан барьж түүнийгээ тэр тас атгасан харагдана.

Нүдэнд нь нулимс цийлгэнэж, зовхи болоод хамар нь улайгаад ирэхийг би ажихдаа түүнийг уйлах нь байна гэж бодов.

Хэрэггүй ам нээлээ.

Ухаантай байж үзээч Жон Жонгүг цагаан ул цэцэг барьсан хүн хаашаа явахыг мэдэхгүй болоод ингэж асуугаа юу? Гэж би өөрийгөө дотроо хэдэн мянган удаа хараалаа.

"Уучлаарай"

"Юунд нь уучлалт гуйсан юм. Битгий"

Зовлон дүүрэн царайгаа инээмсэглэлээрээ хааж орхиход нь би урагш нэг алхан түүний өмнө тулж зогслоо.

"Би чамайг инээ гэж хүчлээгүй шүү дээ. Уйлмаар байвал уйл. Битгий тэвч. Энэ үйлдэл чинь надад зүгээр санагдана гэж чи бодоо юу? Харин ч дотор зураад өнгөрч байна."

Баруун хацрыг нь даган доглон нулимс урсаж, худал хуурмаг инээмсэглэл нь замхран одох тэр мөчид миний өмнө жинхэнэ Вантэ гэдэг хүн ил болох шиг.

Энэ хорвоод аз жаргал гээч зүйлийг бэлэглэх гэж ирсэн мэт байдаг тэр нэгний өвдөлттэй нүд намайг цоо ширтэнэ.

Уулзаж учраад ганцхан сар болж байгаа атал жинхэнэ хүнийг нь би гэдэг нэгэн харчихсан болохоор  илүү удаан жил хамтдаа оршин тогтносон юм шиг санагдана.

Өмнөхөөсөө илүү дулаанхан болоод дотно санагдана. Ким Вантэ гэгч нь үл мэдэгдэх энэ хүн.

BD~ жоохон sad short story байгаа шүү. Тийн ххх

1984|TK [ДУУССАН]Where stories live. Discover now