[23] Төгсгөл

644 101 19
                                    

:Black

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

.:Black.D:.

~~

Оршуулах ёслол өндөрлөөд таван цагийн дараа тэнгисийн ёроолд унасан PP895 хөлгийг эрэг дээр гаргаж ирлээ.

Үүнээс илүү хүмүүсийг цочирдуулсан мэдээ бол алга болоод байсан цэргийн цогцос олдсонд байгаа юм.

Байлдааны хөлгийн залуурын хажууд нас барсан эрэлхэг цэрэг. Үхсэн хэдий ч залуураасаа тас зуурсан түүнийг харах аврагчид ёслохгүй байж чадсангүй.

Хэрвээ тэр залуураа бариагүйсэн бол арван хоёр цэрэг бүхэлдээ тэнгист унаж заримынх нь цогцос хэзээ ч олдохгүй хүн бүхэнд худал итгэл найдвар атгуулах байсан юм.

Хөөрхий цэргүүдийн цогцос ядаж эцэг эхдээ ирэхгүй байсан юм.

Усанд хэдэн цаг гаруй байснаас болж цэргийн арьсны өнгө багахан хөхөрч, мөрөн хэсэгтээ буудуулж дахин баруун хөлөндөө буудуулсанаас болоод тасарч орхижээ.

Тэрээр амьд байхдаа энэ бүх өвдөлтийг яаж тэсвэрлэж байсан нь ой санаанд буумааргүй.

Харин бугуйнд нь зүүлттэй байх цагийг аврагч авах гэж байснаа болин бүрэн бүтнээр эцэг эх, хамаатан саданд нь аваачиж өгье хэмээн бодлоо.

"Таны амь хий дэмий үрэгдээгүй шүү. Хилээ хамгаалсанд баярлалаа./88 оны тэнгисийн дайныг үнэхээр солонгосчууд хүндэлж дурсаж явдаг юм байна лээ. Тэнд хэзээ ч төсөөлөлд бухааргүй гайхалтай дайн болсон гэдгийн байна лээ./"

Хэмээн аврагч залуу түүнд хэлээд цэргийн хувиар ёслон дараагаар нь солонгос иргэний хувиар ерөн градус бөхийв.

Тэгээд хурдхан зөөврийн орон дээр тавин цагаан бүтээлгээр хучаад эрэг дээр хүлээх хэдэн мянган камертай хүмүүс рүү жигшиж харав.

1984|TK [ДУУССАН]Where stories live. Discover now