Амьсгалыг чинь давчдуулж Зүрхний цохилтыг түргэсэх хүн чинь байж өгье. Хариуд нь миний дуулгавартай охин бай!..
"Воаа ямар гээчийн кино үзээд байдаг юмбэ?"
Эрён хажууд минь ирж суун үзэж байгаа киног харснаа золтой л ундаандаа хахалгүй надруу хачин харцаар харснаа
"Багш хүн ийм юм үзэж болж байгаа юмуу?"
Би мөрөө хавчин соруултай ундаагаа уруулдаа хүргэн киногоо үргэлжлүүлэн үзэх гэтэл тэр зурагт унтраан
"Хөөе! Өнөөдөр гэрийн багш хийж эхлэнэ гээ биздээ? Бэлдэхгүй юмуу?"
Түүний гарт байх удирдлагыг шүүрч аван инээмсэглээд
"Дуулгавартай сайн хүүхэд байдаг гэсээн. Эцэг эх нь аймшигтай баян гээд л бод! Сарын хугацаанд хүүхдийг нь онц сургавал бараг байр өгөх юм ярьсан" гэтэл тэр амаа ангайн хацарнаас минь чимхээд
"Итгэлтэй байна уу? Залилагч байвал яах юм?"
Би ч утасаа гаргаж ирэн түүнд тэдний өгсөн урьдчилгааг харуултал тэр ч эхэндээ итгэж чадахгүй байгаа бололтой нүдээ нухлан ойртуулж харснаа
"Галзуу юмбэ!! Тэр хүүхэд нь галзуу юму?"
Үнэндээ би ч мөн адил эхэндээ тэдний тавьсан саналд эргэлзэж байсан ч тэдэнтэй удаан ярилцах үед хүүхэд нь ямар дуулгавартай болон бусад хүүхдүүд түүнийг хэт баян эцэг эхтэй учраас дээрлэхэж эсвэл зарим нь түүнийг ашигладаг тухай сонсоод өөрийн эрхгүй л хүлээн зөвшөөрмөөр санагдсан..
"Гэхдээ яагаад заавал би гэж?"
Тэд бие биенлүүгээ харж байснаа инээмсэглэн
"Чамайг энэ дүүргийн хамгийн сайн багш гэж сонссон"Гэх тэдний энэ үг эргэлт буцалтгүй зөвшөөрөхөд минь нөлөөлсөн юмдаа!
"Воаа чи ч азтай амьтан юмдаа" гэсээр Эрён амандаа бувтнан би ч их л өөрөөрөө бахархсан мэт инээмсэглэн утасаа энгэртээ наагаад
"Тэд үнэхээр мундаг хүмүүс байсан! Хүү нь ч ялгаагүй байх" гэтэл тэр надруу хачин харж байснаа чихрүү минь ойртоод
"Хүүхэд нь аймар мангас шиг хүн байвал идүүлэхдээ баяртай байна биздээ!?"
Хэмээн чанга инээх бөгөөд би ч түүнийг өшиглөн хойш унаган хэлээ гаргаад
"Битгий атаарх."
Үнэхээр зүүд мэт нэг л өдөр ийм амархан баяжихаа мэдсэн бол тэр олон сургуульд өргөгдлөө өгч явах хэрэггүй байж! Тэд намайг аваагүйдээ харамсах цаг ирэх л болно доо.. муусайн арын хаалганы хүмүүс!

YOU ARE READING
°Extraordinary You•
FanficСан: Муу залууд дуртай юу? Сайн залууд дуртай юу?.. Надад хамаагүй л дээ. Би хоёулаа байж чаддаг болохоор.