Part 1

3.1K 344 1
                                    


Им Мари миний бие ингээд мөдхөн 18 нас хүрч асрамжийн газраас гарах цаг ирдэг юм байжээ? Энэ газраас гараад яаж шуухан амьдрах вэ? Анх ухаан орсон цагаасаа хойш энэ асрамжийн гарзын багш нарыг "ээжээ" гэж, харуул ах нарыг "ааваа"  гэж дуудаж өссөн ямар ч асран хамгаалах хүн байхгүй надад энэ хорвоо чинь дэндүү хатуу байна...

" Мари миний охин чамтай хүн уулзахаар ирсэн байна "    гэж энэ асрамжийн газрын багш өрөөнд минь орж ирэн хэллээ.

" Надтай юу??? Хэн юм бол? "

" Чамайг өргөж авах хүн гэсэн "

" ЮУ???! Намайг уу??"

" Тиймээ~ Гараад уулзчихаад ир "

Би ч гайхсаар уулзалтын өрөөнд очлоо. Өрөөнд ороод хамгийн түрүүнд харсан зүйл нь их тансаг, хээнцэр хувцастай нэгэн эмэгтэй, эрэгтэй 2 сууж байлаа. Нас нь 40 нилээн гарсан гэхдээ 50 арай хүрээгүй юм уу? гэмээр байв.

" Сайн байна уу? Надтай уулзъя гэсэн юм уу? "

" Сайн сайн байна уу? Тиймээ~ Чамтай уулзах гэсэн юм. Чи Мари мөн биз дээ? "   гэж дулаахан төрхтэй эмэгтэй надад хэллээ.

" Би Мари мөн байнаа~Ямар хэрэгээр уулзъя гэсэн юм бол? "

" ...Жаахан хачин сонсогдож магадгүй ч бид чамайг өргөж авахыг хүсэж байна. "   гэж хажууд нь сууж байсан ах хэллээ.

" Намайг уу?? Би удахгүй 18 хүрнэ. Өргөж авахад арай том юм биш үү? Энд зөндөө олон эцэг эхдээ хаягдсан жаахан хүүхдүүд байгаа. Та 2 тэр хүүхдүүдээс үрчилж авч болно шүү дээ~ Би бол яах вээ. Энэ газар ирээд 18 жил болох гэж байна. Нэгэнт эцэг эхийн хайрыг мэдрэхээс өнгөрсөн хүн. Удахгүй асрамжийн газраас явах ёстой цаг ирнэ. "

" Ийм л болохоор чамайг өргөж авах гээд байгаа юм. Чиний үргэлж бусдыг гэдэг зан чинь чамайг өргөж авахыг хүссэн хамгийн гол шалтгаан. Бидний охин болохыг зөвшөөрөөч? "     гэж өнөөх эгч хэлээд гуйлт эрэсэн харцаар надруу ширтлээ.

" Б-Би сайн мэдэхгүй...."

" Бид чамайг хайраар хэзээ ч дутаахгүй. Гуйж байна бидний охин болохыг зөвшөөрөөч? "    гээд хоёул хоёулаа өвдөг дээрээ сөгдлөө.

" Та 2 чинь яагаад байгаа юм бэ? Бос л доо. Шал хүйтэн байгаа шүү дээ "     намайг ингэж хэлсэн ч тэдэнд огтхон ч хамаагүй байгаад байсан болохоор " Зааза...зөвшөөрч байна"  гэж хэлэв.

🅾︎🆁🅿︎🅷🅰︎🅽Where stories live. Discover now