" Та дүүтэй байсан юм уу? "
" Тиймээ. Энэ зурган дээрх охин бол миний анхны дүү. Харин чи дөрөвдөх нь"
" ЮУ????? Тэгээд таны дүү нар чинь хаана байгаа юм? "
" Чи тэгэж байгаад ойлгох байхаа. Гэхдээ ойлгохоосоо өмнө энэ гэрээс явсан чинь дээр дээ " намайг түүний ярьж байгааг ойлгож чадахгүй зогсож байтал тэр дахин ам нээв.
" Чи хэзээ зайлах гэж байна? "
" ...Та яагаад надад ийм дургүй юм бэ? "
" ...Шалтгаантай болоод л тэр " гэснээ өрөө рүүгээ явчихлаа.
Яг ямар учиртай юм бэ? гэж бодож байгаад өрөөндөө орж хувцасаа сольчихоод гал тогоо руу орон үйлчилэгч эгчид туслан хамт оройн хоол хийлээ. Хоол яг болж байхад ээж аав хоёр ч гаднаас орж ирэв.
" Вуаа ямар сайхан үнэртэж байнаа. Миний охин хоол хийж байгаа юм уу?" гээд ээж хажууд минь ирээд хацар дээр минь үнсэв.
" Хоол яг болох гэж байна. Та хоёр гараа угаачихаад ирж хоолоо идээрэй~ "
" Заа " гээд угаалгын өрөө рүү явцгаалаа.
Харин би Жимин ахын өрөөг зүглэв. Хаалгыг нь 2 удаа зөөлхөн тогшлоо. Хариу өгсөнгүй. Гэтэл гэнэт Жимин ах хаалгаа онгойлгоод намайг татаад өрөөндөө оруулчихлаа.
" Хоолоо идээ---- ААААА!!! " Жимин ах нүцгэн, бэлхүүсээрээ ганц алчуур ороочихсон байсан болохоор би нүдээ аниад ориллоо. Гэтэт Жимин ах амыг минь чанга таглав.
" Дуугүй байгаач! "
" Т-Та яагаад нүцгэн байгаа юм? "
" Усанд орж болохгүй юу? Албатай юм шиг өрөөнд орж ирсэнээ орилоод байх юм "
" Та намайг татаат оруулаад ирсэн биз дээ?"
" Тэгээд орж ирэх гээгүй юм бол яах гэж хаалга тогшсон юм? Хаалгыг орж ирэх гэж л тогшдог биз дээ?"
" ...Зааза ямартай ч хоолоо идээрэй" гэж хэлчихээд гүйх нь холгүй өрөөнөөс нь гарав.
Жимин ах ч сайхан биетэй юмаа...Мари! Чи юу бодоод байна аа! Өөрийгөө зүхэж зүхэж ээж аавтай хамт ширээний ард сууцгаалаа. Жимин ах ирээд хажууд минь суув.
Ээж: Миний охин сургууль нь ямар байсан? Таалагдсан уу?
" Тиймээ~ Хүүхдүүд нь их тусч, сайхан сэтгэлтэй юм байна лээ. Нэг найзтай болсон. Өмнө нь намайг өнчин гээд хүүхдүүд ерөөсөө надтай найзладаггүй байсан юм. Одоо тэр алдаагаа давтахгүйг хичээж байгаа болохоор хүүхдүүдтэй нийцэж байгаа."
YOU ARE READING
🅾︎🆁🅿︎🅷🅰︎🅽
Short StoryӨнчин байхын зовлонг мэдрээд эцэст нь нэг юм айлд үрчлэгдэхэд...Жимин гэх хүн миний ах болчихсон. Тэр надад үнэхээр дургүй. Жимин: Энэ гэрээс хурдан зайл!! Started: 2021.10.04🖤 Ended: 2021.10.27🖤