Part 13

1.4K 115 7
                                    

" Хэр удах юм бэ? " гэж би Жимин ахаас асуулаа. Бид хоёр миний өрөөд өөд өөдөөсөө харан сууж байна.

" Удахгүй ээ. Чи битгий салгалаад бай л даа" гээд миний чичрэх гарнаас атгав...

Төд удалгүй хаалганы хонх дуугарах нь сонсогдлоо.

" Тэд ирчихлээ.."

" Тиймээ. Түр хүлээж байгаад доош бууя "


Доод давхараас "Хүүе яагаад байгаа юм бэ? Юун хүмүүс вэ?" гэж сонсогдоход Жимин ах бид доош буув. Яг л төсөөлж байсан зураглал. Аав ээж хоёр баривчлагдаж байна.

Ээж: Хүүхдүүдээ энэ цагдаа нар гэнэт гэрт орж ирээд биднийг баривчилаад байна!

Жимин: Тэгэх нь аргагүй шүү дээ. Би дуудсан юм чинь.

Аав: Юу?!

Жимин: Та хоёр үүнийг хүртэх эрхтэй сайн хүмүүс тиймээ? Тиймээс сайн яваарай~

Ээж: Чи юугаа донгосоод байгаа юм! Бид яахаараа баривчлагддаг юм?!!

Жимин: Өө цагдаа нар та нарт тодорхой нь аргагүй хэлээд өгөх байхөө. Баяртай шүүх хурал дээр уулзъя~

Ээж: ХӨӨЕ!!!      гэж орилоход цагдаа нар тэднийг авч гарав.

" А-Айгаад байх юм. Надруу бүр үнэхээр аймшигтай харж байсан..."

Жимин: Битгий ай. Би чиний хажууд байгаа биз дээ? Маргаашын шүүх хуралдаа л сайн бэлд за юу?

гээд духыг минь хөнгөн үнсээд явлаа.

Яагаад зүрх маань ингэж хурдан цохилоод байна аа? Мэдэх юм алга. Хэтэрхий хүйтэн байдалд нь байсаар байгаад дулаахан төрхтэй нь нүүр тулахаар ингээд байгаа юм болов уу?

**************

Би Жимин ахын өмгөөлөгч болж хажууд нь зогсож, өөдөөс минь аав ээж хоёр өмгөөлөгчтэйгөө өөдөөс минь харан сууж байлаа. Мөн энэ шүүх хуралд бидний таньж мэдэх бүх хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа.

Шүүгч: Шүүх хурал эхэлсэнийг мэдэгдье.    гээд алхаа цохив.

Ээж: Бид гомдолтой байна! Яасан гэж бид энд сууж байх ёстой юм?!!

Шүүгч: Та шүүх танхимд байгаа гэдгээ санаарай.

Нөгөө талын өмгөөлөгч: Би энэ хэрэг дээр Ким Жүнёон, Ким Бурамыг буруутгаж байгаатай санал нийлэхгүй байна. Энэ бол гүтгэлэг.

Өмгөөлөгч: Харин би гүтгэлэг гэж бодохгүй байна. Ким Бурам, Ким Жүнёон гэх хоёр хүн насанд хүрээгүй охидыг үрчилж авч, биеийг нь үнэлүүлж сэтгэл санааны гүн гутралд оруулж амиа эгүүтгэхэд нь хүргэдэг. Тэр бүх зүйлийг харсан тэдэнтэй хамт амьдардаг, Пак Жимин гэх хүнийг хүртэл сэтгэл зүйн эмгэгтэй болгосон. Эдгэрэх гэж багагүй хугацааг шаардсанг та бүхэн үүн дээрээс харж болно. Сэтгэл зүйн эмгэгтэй байсан гэсэн эмчийн бичиг нь энэ байна.

🅾︎🆁🅿︎🅷🅰︎🅽Where stories live. Discover now