Өглөө нэг хүн хацарыг минь үнсэхэд цочиж сэрлээ. Нүдээ нээгээд харвал ээж байв.
" Өө яанаа охиноо цочиочихов уу даа. Өглөөний мэнд сайхан амрасан уу? "
" Сайхан амарлаа, та сайхан амарсан уу? "
" Сайхан амарлаа. Доошоо бууж ирээд өглөөний цайгаа уугаарай~ "
" Заа "
Бид дөрөв ширээ тойрон сууж өглөөний цайгаа уулаа.
Аав: Мари миний охин бие нь зүгээр үү?
" Зүгээр ээ, яасан? "
Аав: Өчигдөр оройноос хойш их л хэцүүхэн санаа зовинолтой харагдаад байх юм.
Аавыг ингэж хэлэхэд Жимин ширээн доогуур гуяыг минь чимхлээ.
" Яаая! "
Ээж: Яасан бэ? Зүгээр үү?
" А-Аан зүгээрээ. Гэнэт толгой өвдөөд... Зааза би цайгаа уугаад болчихлоо"
Жимин: Би ч бас болчихлоо. Бид хоёр явлаа шүү. гээд намайг чирэх нь холгүй дагуулж гараад машин руугаа түлхэж суулгалаа. Тэгсэнээ галзуу юм шиг хурдалж хоромын дотор сургуулийн өмнө ирэв.
" Баярлалаа. Баярт---"
Жимин: Хурдан арилж үз! гээд намайг машинаасаа маш хүчтэй түлхэж буулгаад явчихлаа. Би машинаас нь хүчтэй түлхүүлсэн болохоор эрчинд нь газар унаад өвдөгөө шалбалчихав. Хичээлийн эхний өдөр мөн таарч дээ!
Цус гарах өвдөгөө харан сууж байтал хэн нэгэн гараа надад өглөө. Би ч гарнаас нь татаад босов.
" Баярлалаа "
" Зүгээрээ~ Өвдөгөө шалбалчихсан байна шүү дээ "
" А-Аан харин тиймээ..."
" Алив " гээд цүнхнээсээ шархны лент гаргаж ирээд нэг хөл дээрээ өвдөглөж суун өөрийн өвдгөн дээрээ миний хөлийг тавьж байгаад шалбарсан өвдгийг минь үлээн, лент нааж өглөө. Түүнийг лент нааж өгсөний дараа би хурдан гэгч нь хөлөө татаж аваад, түүний өвдгийг арчиж өглөө.
" Лент нааж өгсөнд баярлалаа~ "
" Сүртэй зүйл бишээ. Чи энэ сургуульд сурдаг юм уу? Энэ хэсэгт зөвхөн энэ сургуулийн сурагчид л нэвтэрдэг шүү дээ."
" Аан тиймээ. Би өнөөдөр шинээр элсэж орсон юм. "
" Хэддүгээр курс юм? "
" 1-р курс "
" Аан. Би 4-р курст сурдаг. Жон Жонгүг гэдэг " гээд гараа дахин сунгалаа
YOU ARE READING
🅾︎🆁🅿︎🅷🅰︎🅽
Short StoryӨнчин байхын зовлонг мэдрээд эцэст нь нэг юм айлд үрчлэгдэхэд...Жимин гэх хүн миний ах болчихсон. Тэр надад үнэхээр дургүй. Жимин: Энэ гэрээс хурдан зайл!! Started: 2021.10.04🖤 Ended: 2021.10.27🖤