Part 15

2K 146 6
                                    


8 жилийн дараа......

Цаг хугацаа их хурдан өнгөрөх юмаа. 8 жилийн хугацаанд би өөрийнхөө амьдралыг зохиож, залуухан ээж болсон. Залуухан гэж хэлэх нь зөв юм болов уу? Хүүхдээ 25 насандаа төрүүлсэн шүү дээ...Залуухан гэх нь зөв юм байна аа. Намайг хэнтэй гэр бүл болсон гэж бодож байна? Та нарын бодож байгаагаас ч өөр хүн байж болох юм. Би---

Бодлыг маань хүүгийн минь уйлах чимээ таслав.

"Хөөрхөн үр минь сэрчихсэн үү? Сайхан амарсан биз дээ? "      гээд би унтаж сэрээд багахан уйлагнах хүүдээ хандаж хэлэв.

" Ээж нь хүүгийнхээ жимсний нухашыг хийгээд, бэлдээд тавьчихсан. Хоолоо идэх үү? "      гээд хүүгээ тэврээд гал тогоо руу орон өөрийнх нь ширээн дээр суулгав. Хүүгийнхээ ам руу нухашыг нь халбагадаж өгөхөд хүү маань том том үмхээд нухашаа их сайн идлээ. Зөндөө их унтаад өлссөн биз.

" Аав нь одоо ирэх болж байгаа байх даа? Ээжийнх нь найзууд ч бас ирэх болохоор ээж нь хоолоо хийж эхлэх хэрэгтэй байна. Миний хүү томоотой, уулахгүй, ээжийгээ хараад наанаа сууж чадна тиймээ? Миний хүү мундаг юм чинь чаднаа "

Бэлдэж тавьсан ногоогоо махтайгаа хуураад, шарах шүүгээнд хийн цаг тохируулав. Дараа нь будаа агшааж, зууш болон амттан бэлдэж эхлэлээ. 1 цаг гараны дараа хаалганы код хийх нь дуугарлаа.

Гялс гүйж очин хайрт нөхөрөө инээмсэглэл дүүрэн жаргалтай угтлаа. Би дандаа эр нөхөрөө инээж угтдаг. Ороод ирсэн хүнийг баясгалантайгаар угтаж авах нь маш том хүндэл гэж би боддог.

" Миний хөөрхөн гүнж сайн байж байв уу?" 
гээд хайр дүүрэн үнсэлтийг надад өгөв.

" Сайн байсан. Чамайг наймхан цаг харахгүй бол үхчих гээд байгааг эс тооцвол"    гээд гадуур хувцас, цүнхийг нь авав   "Гараа угаагаад хувцасаа солиод хүрээд ир". гэж хэлэн хоол руугаа яарлаа.

" Хайраа нөгөө хэд чинь хэзээ ирэх юм? "

" Жонгүг, Шихэ хоёр уг нь одоо бараг ирж байх ёстой доо "

" Тийм үү? Тэгвэл ирж байгаа биз. Зааааа сайн уу? Миний хөөрхөн булцгар хүү минь?"

гээд хүүгээ үнсэж, тэврээд, эрхлүүлэхийг нь харах миний хувьд аз жаргал минь байх...

" Хайраа хаалга дуугарч байна. Би хувцасаа сольчихоод ирье " 

" Заа тэгдээ. Хайр нь хаалгаа тайлчихъя "

🅾︎🆁🅿︎🅷🅰︎🅽Where stories live. Discover now