6 хоног өнгөрлөө. Ээж намайг өөрийнх нь бааранд бүжигчинээр ажиллахыг асуусан. Би ч зөвшөөрсөн. Гэхдээ.....өдөр ирэх тусам миний бүжиглэхдээ өмсдөг хувцас илүү задгай болж байгаа. Тэр хувцасыг цаанаас нь бэлдээд надад өгдөг. Би энэнд нээх их зүйл бодоод байдаггүй юмаа. Ээж аав хоёр хамтдаа гадаад явчихсан учираас өөрийнх нь оронд өнөөдөр нэг хүнтэй уулзаад өг гэсэн. Гэхдээ тэр хоёр удахгүй ирэх байхаа.
Одоо би хичээлээ тарчихсан болохоор клаб луу очих ёстой. Гэхдээ эхлээд гэрээр ороод хувцасаа солиод явнаа.
" Мари~ " гэж нэг хүн намайг дуудахад нь эргэж харлаа.
" Өө Тэхён "
" Чи гэртээ харих гэж байгаа юм уу? "
" Тиймээ. Чи хаачих гэж байгаа юм? "
" Танай гэрийн зүг явна. "
" Тэгвэл хамт явъя"
" Хэд хоногын өмнө чамайг урлангаас ирж авсан хүн....хэн юм? Чиний найз залуу юм уу? "
" Үгүй ээ, манай ах. Яасан? "
" Яагаачгүй ээ. Манай Мари ямар залуу сонирхдог юм бол гэж бодоод л... "
" Миний ямар залуу сонирхдог нь тийм сонин байна уу? "
" Тиймээ "
" Надад...намайг эцэг эхгүй өнчин эсвэл өргөмөл гэдэг утгаар нь дээрэлхэж, доромжилдоггүй л байвал тэр миний сонирхолын хүн."
" ......Чамайг тэгж дээрэлхдэг хүн байсан юм уу? "
" Тиймээ...Дээрэлхэхгүйгээсээ дээрэлхэх нь олон шүү дээ..." гээд ярьж байхад манай гэрийн үүдэнд ирсэн байлаа.
" Май. " гээд Тэхён надад нэгэн хайрцагтай зүйл өгөв.
" Юу юм? "
" Уржигдар болсон 18 насны төрсөн өдрийн чинь бэлэг."
" Хөөх баярлалаа~ "
" Бас....Анх чамайг харсан мөчид би чамд анхны харцаар дурласан...Би чамд хайртай" гэж хэлээд хацар дээр минь үнсчихээд гүйгээд явлаа.
Би хий дэмий л хацараа барьсаар ардаас нь харж зогсож байгаад гэртээ орлоо. Гэртээ орж ирэхэд Жимин ах үүдэнд зогсож байв. Гэхдээ миний чимданыг урдаа тавьчихсан...
" Миний хувцас яагаад энд--- "
" Зайл. Яг одоо зайл. Миний чамд өгсөн 7 хоногийн хугацаа өнөөдөр дуусч байгаа биз дээ? Тэгэхээр одоо зайл. "
" Та яагаад---"
" Хурдан арилж үз! "
Би өвдөг сөхрөн суугаад хоёр алгаа хавсран уйлж түүнээс гуйлаа.
YOU ARE READING
🅾︎🆁🅿︎🅷🅰︎🅽
Short StoryӨнчин байхын зовлонг мэдрээд эцэст нь нэг юм айлд үрчлэгдэхэд...Жимин гэх хүн миний ах болчихсон. Тэр надад үнэхээр дургүй. Жимин: Энэ гэрээс хурдан зайл!! Started: 2021.10.04🖤 Ended: 2021.10.27🖤