Part 6

1.5K 133 4
                                    

Өглөө сургууль руугаа ахиад л Жимин ахаар хүргүүллээ. Машинаас яг буухад Жонгүг өөр нэг хүнтэй наашаа гүйсээр ирлээ.

" Сайн уу? "

" Сайн та сайн уу? "

" Та гэхээ боль гэж хэлсэн шүү дээ~ "

" Заазазаза! Шихэ яасан юм бол? Ярьсан уу?"

" Яриагүй ээ. Тэр яахав. Энэ манай найз Ким Тэхён. Танилцацагаа "

" Им Мари "     гээд Тэхён гэх хүн лүү гараа сунгахад тэр над руу ширтэж байгаад " Хөөрхөн юмаа~ "   гэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

" Им Мари " гээд Тэхён гэх хүн лүү гараа сунгахад тэр над руу ширтэж байгаад
" Хөөрхөн юмаа~ " гэв.

Би " Айн?? " гэхэд Тэхён хоолойгоо засаж толгойгоо сэгсэрсэнээ  " А-Аан нөгөө Ким Тэхён "   гээд гарнаас минь атгалаа.

Жонгүг: Хэрвээ Мари дургүйцэхгүй бол Шихэтэй хамт дөрөвүүлээ найзлаж болно биз дээ?

" Би юунд нь дургүйцэх вэ дээ. "

Жонгүг: Хөөрхөн гэдэг нь. Зааза гуравуулаа орцгооё.

гээд бид гурав сургууль руугаа ороод Тэхён Жонгүг 2 анги руугаа би ч бас өөрийнхөө анги руугаа явлаа.

Ангид ороход Шихэ ирчихсэн байв. Би ч инээсээр хажууд нь очиж суулаа.

" За юу байнаа? Энэ 2 амралтын өдрүүдэд янз янзын зүйл болсон гэж Жонгүг ахаас сонссон. Яриад байгаарай "    гээд Шихэ ам руу орчих шахам асуулаа.

Нөгөө хичээлдээ анхаарлаа 100% төвлөрүүлдэг хүн чинь Шихэтэй амаа чилтэл юм ярьсаар байгаад хичээлийн цагийг дуусгалаа. Хичээл тарахад Жонгүг Тэхён 2 манай ангид орж ирлээ. Тэднийг орж ирэхэд л охидууд орилолдоод эхлэх нь тэр.

Жонгүг: Шихэ~ Энэ бол Миний найз Тэхён. Тэхён энэ бол миний найз Шихэ. Та хоёр танилцаж байгаарай. Би Маритай ганцаарчилж ярих зүйл байна.

Гээд Жонгүг намайг дагуулаад хүнгүй газар ирэв.

" Юуг ганцаарчилж ярих гэсэн юм?"

Жонгүг: Нэг юм асуух гээд....

" За юу юм? "

Жонгүг: Чи миний модел болох уу?

" Юуны модел?"

Жонгүг: Нүцгэн уран зурагийн....Ийм зураг зурах гэхээр ерөөсөө болж өгөхгүй байх юм. Чиний царай бас биеийн харьцаа чинь хүртэл төгс болохоор энэ зураганд чи яг тохирох юм шиг санагдаад байна.

"  ....Чамд тусламаар байгаа ч...Чадах болов уу даа...Ичээд биеэ бариад байвал яах юм?"

Жонгүг: Би чамайг эрэгтэй хүний зүгээс харахгүй. Зөвхөн зураачын зүгээс л харна. Чи ч бас миний найз биш "Модел" байх болно.

Эрх зүйч мэргэжилтэй зураг зурах хүсэл зорилгодоо хөтлөгдөж байгаа найздаа туслах хэрэгтэй гэсэн бодол гэнэт толгойд минь орж ирэв.

" Зааза...Зөвшөөрье."

Жонгүг: Баярлалаа Мари. Орой 20:00 цагт миний урлан дээр хүрээд ирээрэй за? Хаана байдгыг нь мэднэ биз дээ?

" Мэднээ~ "

Жонгүг: Ёстой их баярлалаа. гээд намайг тэвэрч байтал Тэхён Шихэ хоёр ирлээ.

Тэхён: Та хоёр яагаад ингээд тэврэлдээд зогсож байгаа юм?

Жонгүг: Чамд хамаагүй ээ~ Зааза баяртай. Бид хоёр явлаа.      гээд Тэхёныг дагуулаад явлаа.

Шихэ: Хоёулаа ч бас явах уу даа?

" Тэгье"

***************************

Гэртээ орж ирээд усанд орж өөрийгөө бэлдэж эхлэв. Ямар пооз авч зуруулахаа бодож байтал хэдийнээ оройн 19:30 болсон байв. Өрөөнөөсөө гарах гэж байтал Жимин ах орж ирлээ.

" Хоолоо ид гэж байна "

" Би одоо гарах гэж байгаа болохоор хоол идэхгүй ээ баярлалаа. "

" Хаачих гэж байгаа юм? "

" Найзтайгаа уулзана " гээд өрөөнөөсөө гараад доош буугаад хоолоо идэж байгаа ээж аав дээр очив.

" Ээжээ ааваа би гарчихаад ирье. "

" Хаачих гэж байгаа юм миний охин? "

" Найзтайгаа уулзана "

" Орой болж байгаа болохоор болгоомжтой байгаарай~ " гэж ээж хэлэв.

" Зүгээрээ~ Санаа бүү зов. Би **** урланд очиж найзтайгаа уулзчихаад л ирнэ. Бүр болохгүй бол найзаараа хүргүүлчихнээ~" гээд гэрээс гараад Жонгүгийн урлан луу яаравчиллаа.

Яг 20:01 минутанд түүний урланд ирлээ.

Жонгүг: Нэг минут хоцорлоо.

" Сүртэй юм."

Жонгүг: Май энийг өмсчихөөд хүрээд ир. Тэнд хувцас солих өрөө байгаа. гээд надад нэг хувцас өгөөд, хувцас солих өрөөг зааж өгөв.

Би түүний өгсөн цагаан халадыг өмсөөд түүний өмнө очин зогслоо. Энэ халадны дотор би ямар ч хувцас өмсөөгүй...

Жонгүг: Заа одоо наадхаа тайлаарай~

Би хий дэмий л халадныхаа энгэрээс зууран зогслоо.

Жонгүг: Биеэ бариад байгаа юм уу? Угаасаа тэгэх нь ойлгомжтой л доо...Би чамд туслая.

гээд босож ирээд аажуухнаар халадны бүсийг тайлж, халадыг дэлгээд гарыг минь дагуулан газар унагалаа....

Жонгүг: Ийм үзэсгэлэнтэй байхад биеэ битгий барьж хорь. Зүгээр л сул тавь.

гээд нүд рүү минь цоо ширтлээ......

-

Vote

🅾︎🆁🅿︎🅷🅰︎🅽Where stories live. Discover now