Энэ гэрт ирээд 1 сар боллоо. Сургууль даа явна, шонтой бүжгийн бэлтгэлдээ яваад, Жимин ахад адлуулаад амьдарч л байна. Сургууль гэснээс би Шихэтэй бас Жонгүг ахтай маш дотно болоод, найзлаж байгаа. Жимин ахад адлуулсан үедээ Шихэ, Жонгүг ах хоёртой уулзаж л сэтгэлээ дэвтээх юм даа...
Өнөөдөр амралтын өдөр сайхан унтаж байтал ээж намайг сэрээлээ.
" Миний охин босоод оройн хоолоо идээрэй"
" Оройн хоол оо??? " гээд гайхаад нүдээ нээлээ.
" Тиймээ одоо 18 цаг болж байна. Хичээл, бүжгийн бэлтгэл гээд ядарч байгаа байх сайн унтаг гэж бодоод сэрээгээгүй юм. Одоо харин босоод хоолоо идчих. Өлсөж байгаа биз дээ? "
Хөөх би бараг бүтэн 24 цаг унтчихсан юм гэж үү?
" Заа одоо буулаа. Та түрүүлээд бууж бай "
Ээжийг өрөөнөөс гарсны дараа хувцасаа соличихоод доошоо бууж хоолоо идлээ.
Ээж: Миний охин усанд ороод өөрийгөө бэлдчих.
" Яах гэж байгаа юм? "
Ээж: Хамтдаа ээж аавынхаа ажил дээр очъё.
" Хөөх нээрээ юу? "
Жимин: Одоо хангалттай! Эхлээд үсийг нь будна. Дараа нь шонтой бүжгээр хичээллүүлж байгаад өөрсдийнхөө бааранд авчирна. Дараагийн үйлдлийг нь хэлэх үү? Дараа нь---
Аав: Дуугүй бай!! Өрөөндөө ор!
Жимин: Чадахгүй! Чи нааш ир! гээд гарнаас минь зуураад нэг өрөөнд орж ирэв.
Жимин: Чи тэнэг юм уу?! Тэр ямар газар гэдгийг нь мэдэхгүй байж явах гэж байдаг чи үнэхээр тэнэг юм!
" Т-Та яагаад уурлаад----"
Жимин: Би чамд хугацаа өгье. 7 хоногийн дараа гэхэд энэ гэрээс зайлсан байгаарай!
гээд гараад явчихлаа. Би ч араас нь гарлаа. Тэгэхэд ээж ч над руу ирж байлаа.
" Жиминий юу гэхийг битгий тоо. Усанд орчихоод гараад ир. Ээж нь хүлээж байя" гэж хэлээд хацарыг минь нэг үнэрлэчихээд явлаа. Би ээжийн үгэнд орохоор шийдээд усанд ороод, ээжтэй хамт тэдний ажил руу явав.
Их л дуу шуутай, хүн ихтэй газар байдаг юм байна. Би ямар ийм газар ирж үзсэн юм биш дээ...
" Энэ бол аав ээж хоёрынх нь клаб. Арай муухайгаар хэлвэл баар. Энэ хүмүүс наргиж цэнгэдэг. Гэвч хавийн хүмүүс орж ирж чадахгүй. Зэрэглэл өндөртэй учраас тэр."
YOU ARE READING
🅾︎🆁🅿︎🅷🅰︎🅽
Short StoryӨнчин байхын зовлонг мэдрээд эцэст нь нэг юм айлд үрчлэгдэхэд...Жимин гэх хүн миний ах болчихсон. Тэр надад үнэхээр дургүй. Жимин: Энэ гэрээс хурдан зайл!! Started: 2021.10.04🖤 Ended: 2021.10.27🖤