Part 12

1.4K 117 3
                                    

Шонгоосоо зүүгдээд бүжиглэж бүжиглэж нэг юм жоохон амарч суулаа. Яг өлсөж үхэх нь ээ. Өглөө л жоохон юм идсэн. Өдөр арай гэж хоол идэх гэж байтал Тэхён Жонгүг хоёроос болоод идэж чадаагүй. Бүр гэдэс хоржигнож дуугараад гар хөл салгалаад байх юм. Уг нь бол бүжиглэхээсээ өмнө энд ирээд хоол иддэг юм. Даан ч ээж Жимин ахад надад битгий хоол өгөөрэй гээд хэлчихсэн.

" Май энийг идчих. "     гээд Жимин ах надад тавагтай хоол авчирч өглөө.

" Б-Баярлалаа...Яг өлсөөд үхэх гэж байлаа"

Жимин ах надад хоол авчирч өгчихөөд надаас холдож, бүр цаана зогслоо. Би өлсөж байсан болохоор өнөөх өгсөн хоолыг нь яах ийхийн зуургүй идэж дуусгалаа.

Жоохон сууж байтал нэг хүн гарнаас минь угз татаад, амыг минь таглан нэг тийшээ чирж нэг өрөөнд оруулж ирэв.

" Тавиачээ! "

: Чи их сайн бүжиглэдэг юм байна лээ. Нөгөө ажилдаа ч бас сайн уу?       гэснээ намайг үнсээд эхлэв.

" Цаашаа байгаачээ!!!! "

: Дуугүй бай!      гээд намайг алгадлаа.

" Ж-Жимин ахаа. Туслаарай..Туслаач гуйя"

гээд уйлж эхэллээ. Учир нь би юу ч хийж чадахгүй түүний доор нүцгэрч байна шүү дээ. Гэтэл гэнэт л Жимин ах өрөөнд орж ирэв. Түүнийг орж ирэхэд ард талаас нь гэрэл цацраад, Жимин ах надад яг л баатар шиг харагдсан.

Жимин: Гөлөг минь миний дүүгээс холд!    гээд миний дээрээс нөгөө хүнийг холдууллаа.

: Чи одоо бас хэн бэ!! Аан..Энэ газрын менежер нь юм биз дээ? Үйлчлүүлэгчийн тав тух алдагдуулсан гэж гомдол гаргаад чамайг ажлаас чинь халуулна шүү.

Жимин: Тэрнээс өмнө би чамайг хүн хүчиндэх гэж байсан гэж цагдаад дуудлага өгнө шүү. Хэн хэндээ эвтэйхнээр ингээд салцгаая.    гээд хагас нүцгэн намайг тэврээд гарч яван машиндаа суулаа.

Жимин: Зүгээр үү? Ямар нэг зүйл болж арай амжаагүй байсан биз дээ?

" Энд байгаа эрчүүд яагаад бүгд ороо нь орсон бух шиг байдаг юм бэ? Би энд баймааргүй байна. А-Айж байна."

гээд уйлвал Жимин ах нулимсыг минь арчиж өглөө.

Жимин: Чамд би битгий уйл гэж хэлэхгүй ээ. Уйлахгүй бол галзуурч үхэхээр нөхцөл байдал учраас тэр. Ядаж уйлвал сэтгэл арай тайвширна шүү дээ. Чамайг би энд удаан байлгахгүй ээ~ Хамгийн урт даа 7 хоног. Жаахан л тэвччих.

гэж хэлэхэд нь бага ч гэсэн найдвар сэтгэлд минь аслаа.

" Та өмнөх хохирогчуудын тухай мэдээллийг авчирсан уу? "

Жимин: Тиймээ энэ байна. Хохирогч 3 охид бүгд 16-17 насных байсан. Энэ тэдний тухай намтар, өссөн асрамжийн газар, сурч байсан сургууль гэх мэт мэдээлэл байгаа.

" Дандаа 17 орчим насны охидыг үрчилж авдаг байсан байх нь ээ? Заваан хүмүүс вэ."

Жимин: Хэлээд юу гэхэв...

" Гэхдээ бидэнд хохирогчийн тухай мэдээлэл, бидний өмгөөлөгчийн тархинд хуулийн тухай мэдлэг байхад бид заавал 7 хоног гэж хүлээх шаардлагагүй гэж бодож байна."

Жимин: Тийм үү???    гээд баяртай нь аргагүй намайг тэвэрлээ. Хүлээгээрэй...Тэр намайг тэвэрлээ. Анх удаа.

" Одоо шууд цагдаагийн хэлтэс рүү явцгаая."



Vote 💫

🅾︎🆁🅿︎🅷🅰︎🅽Where stories live. Discover now