Жонгүг буцаад суудалдаа суулаа. Тэгснээ: Гоё байрлал аваарай. гэв.
Би бодож байсан байрлалаа авахад тэр уулга алдлаа.
" Гайхалтай! Чи ч бодсоноос ч илүү мэдрэмжтэй охин юмаа " гээд Жонгүг бийрээ аваад намайг зурж эхэллээ.
Бараг 2 цаг нэг байрлалаараа зогсчихсон чинь бие маань хөшиж эхэлж байна.
" Бие нь чилж байна уу? Би мэдээжийн юм асуугаад байх юмаа. Найз нь аль болох хурдан дуусгахыг хичээнээ " гэсээр их л төвлөрч зурлаа.
Урлангийн хаалга онгойж хэн нэгэн орж ирлээ.
" АААА!! " гээд хамаг биеэ хумив. Жонгүг ч бас гялс босч ирээд халадаар биеийг минь халхалж зогслоо.
Жонгүг: Хэн бэ?! гэж зандараад хаалга руу эргэж харлаа.
Жонгүг: Тэхён чи энд юу хийж яваа юм?
Тэхён: Чамайг орой урлан руугаа явна гэсэнг чинь санаад салхилаж байгаад хүрээд ирлээ....Мари энд ийм орой, нүцгэн юу хийж байгаа юм?
Жонгүг: Би Маригийн нүцгэн зурагийг зурж байсан юм. Чи цаанаа, цаашаа хараад сууж бай. Чи хүүхэд ичээгээд байна. Яг гоё биеэ барихгүй тайван байж байхад чинь!
Тэхён Жонгүгийн үгэнд ороод цаана суулаа.
Жонгүг: За өмнөх байрлалдаа ороод зогсож байгаарай.
Би сандарсандаа өмнөх байрлалаа мартчихсан байлаа. Тэгтэл Жонгүг анзаарав бололтой нааш хүрч ирээд биеийг минь чиглүүлж байрлуулав.
Жонгүг: Толгойгоо бага зэрэг өргөөд, Өгзөгөө яг ингээд...За яг энэ байрлалаараа зогсож байгаарай~
Жонгүг миний нүцгэн биенд жоохон хүрсэн чинь Тэхёны муухай харах харц нь надад мэдрэгдлээ.
Ахиад 2 цаг нэг байрлалаараа зогсчихсон чинь хамаг бие хөшөөд яг үхлээ. 00 цаг өнгөрчихөөд байхад Тэхён ерөөсөө явахгүй хажууд байгаад л байсан. Хачин байгаа биз?Жонгүг: Зааа~ Болчихлоо.
" Ёооё ашгүй----"
: Мари чи энд байна уу? гээд нэг хүн хаалга онгойлгоод ороод ирлээ.
" Ж-Жим----"
Жимин: Чи энд...Нүцгэн юу хийж байгаа юм?!
Жонгүг гялс халад аваад намайг ороож тэвэрлээ.
Жимин: Чи Маригаас савараа тат!!
гэж орилоход Жонгүг надаас холдож зогслоо.
Жимин: Цаг хэд болж байгааг мэдэж байна уу?! Шөнийн 00:00 цаг! Аав ээж хоёр чамайг очиж ав гээд намайг явуулсан юм. Гэтэл чи хоёр залуутай, нүцгэн юу хийж байгаа чинь энэ юм?!!!
Жонгүг: Өөрөө эхлээд тайвшир. Бас Мари руу битгий орил. Тэр ямар ч буруугүй, би түүнийг энд дуудсан юм.
Жимин: Угаасаа чи л Мариг энд дуудсан байж таарна! Мари өөрөө эрчүүд рүү гүйж завхайрах хүүхэд биш!
" Хэнийг завхайрсан гээд байгаа юм?! Энэ чинь ямар завхайрал юм уу?! "
Жимин: Шөнийн 12 цагт хоёр залуутай хамт нүцгэн байж байна. Энийг завхайрал гэж хэлэхгүй юм бол өөр юу гэх юм?!
" Та яагаад----"
Жимин: Миний тэвчээрийг битгий бараарай! гэж шүдээ зууж хэлээд өөрийнхөө хүрэмийг тайлан надад нөмрүүлээд, намайг өргөөд урлангаас гарлаа. Тэр үнэхээр их уурласан харагдаж байна.
Намайг машинд суулгаад өөрөө жолоогоо барихдаа халуун тэннээ асаав.
Жимин: Та гуай яадаг яадаг гэнээ? Хэн дуртайд нь харуулдаг тийм хямдхан бие юм уу?
" Та буруу ойлгоод байна шүү дээ. Тэр хоёр хүн чинь миний найз. Нэг найз маань зураг зурдаг юм. Нүцгэн зураг зурах хэрэгтэй болоод намайг өөрийнх нь модел болоод өгөөч гэж гуйсан юм. Найздаа туслах хэрэгтэй биз дээ? "
Жимин: Ээж чамайг маргааш ахиад баар луу очоорой гээд байсан. Битгий тийшээ яваарай.
" Яагаад? "
Жимин: Битгий яв гэсэн л бол битгий яв! Бас дахиад чамд хэлье. Энэ гэрээс хурдан зайл! Нохойг хүртэл хөөж туухаар явчихдаг юм шдээ. Нохойноос дор байх юм!
Ийм зүйл хэлэх тоолонд зүрх зүсэгдэх шиг л болох юм....
-
-
Vote🎈-
YOU ARE READING
🅾︎🆁🅿︎🅷🅰︎🅽
Short StoryӨнчин байхын зовлонг мэдрээд эцэст нь нэг юм айлд үрчлэгдэхэд...Жимин гэх хүн миний ах болчихсон. Тэр надад үнэхээр дургүй. Жимин: Энэ гэрээс хурдан зайл!! Started: 2021.10.04🖤 Ended: 2021.10.27🖤