" Т-Та энд юу хийж байгаа юм? "
" Орж ирж болдоггүй юм уу? "
" Юу?? "
" Доошоо бууж хоолоо ид гэсэн. Эмэгтэй юм байж эр хүний өмнө нүцгэн зогсох сайхан байна уу? Ичих булчирхайгүй юм уу? "
гэснээ гараад явчихлаа. Би хэсэг бантаж зогсож байгаад хувцасаа өмсөөд доош буулаа.
▪️Жиминий талаас▪️
Мари гэх охин дээд давхараас бууж ирж байлаа. Богино шорт, сул цагаан пудволк, нойтон үс...Новш гэж! Үнэхээр халуухан юмаа.
▪️Маригийн талаас▪️
" Өө Мари миний охин буугаад ирэв үү? Наашаа суу " гээд ээж намайг Жиминий өөдөөс харуулж суулгалаа.
Аав: Сайхан хооллоорой~
Ийм гоё хоол анх удаа л харж, идэж үзэж байна. Амаа олохгүй идэж байтал ээж ам нээлээ.
Ээж: Мари миний охин сургуулиа төгсчихсөн биз дээ? Дээд сургуульд үргэлжлүүлж сурна биз дээ?
" Сургуулиа төгссөн л дөө гэхдээ. Дээд сургуульд сурах бодол байхгүй ээ. Төлбөр нь их үнэтэй шүү дээ."
Аав: Юу ярьж байгаа юм? Дээд сургуульд сургалгүй яадаг юм. Манайх тийм ч яадгаа алдсан, хүүхдээ боловсролтой болгож чадахааргүй, ядуу айл биш шүү. Охиноо заавал дээд сургуульд сургана.
Ээж: Миний охин ямар мэргэжилтэй болохыг хүсдэг юм?
" ....Өмгөөлөгч..."
Ээж: Хөөх нээрээ юу? Гоё мэргэжил шүү. Ээж нь маргааш гэхэд л чамайг мэргэжилийн чинь дагуу дээд сургуульд оруулчихна. Маргааш хичээлдээ явахдаа бэлдээрэй~
" Маргааш шууд уу? "
Ээж: Тиймээ~
гэж ярьсаар оройн хоолоо идэж дууслаа. Намайг ширээн дээрх хоол, аяга тавгыг цэвэрлэж байтал ээж гарыг минь барьж зогсоов.
Ээж: Миний охин энийг битгий хурааж цэвэрлэ. Зүгээр л энд нь үлдээчихээ. Үйлчлэгч цэвэрлэчихнэ.
" Зүгээрээ~ Хоол идсэнийхээ дараа үлдэгдэл зүйлсээ цэвэрлэсээр байгаад сурчихсан юм. Би аяга угаачихъя. Та явж амардаа~" гээд ээж аав хоёрыг цааш нь явуулаад аягаа угааж эхэллээ.
Аяга угааж дуусчихаад гараа арчаад байж байтал нэг хүн амыг минь дараад, намайг чирсээр гадаа талбайд гарч ирлээ.
" Яаж байна аа?! "
Жимин: Чи энэ гэрээс зайл. Аль болох хурдан зайл. Би чамайг энд байлгамааргүй байна.
" Яагаад? "
Жимин: Чамд шалтгаанаа тайлбарлах ёстой юу?! Энэ гэрээс хурдан арилж үз. Тэгвэл чамд ч дээр.
" Би ээж аавтай байж болохгүй юм уу? Яагаад би бусадтай адил эцэг эхийн хайрыг мэдэрч болохгүй юм уу? "
Жимин: Тэд чамайг хэзээ ч өөрсдийн охиноо гэж бодохгүй.
гэх хүйтэн үгийг хэлчихээд намайг ганцааранг минь тэнд үлдээлээ. Тэрний хэлдэг үнэн шүү....Намайг юу гэж төрсөн хүүхэд шигээ бодох вэ дээ. Ингэж бодох төдийд л саяхан байсан баяр баясал үгүй боллоо.
Санаа алдсаар өрөөндөө орж ирээд орондоо орлоо. Өрөөндөө орж ирээд удаагүй байтал Жимин ах дахиад л гаднаас орж ирээд, хаалга түгжчихлээ.
" Ю-Юу болсон бэ?" гэж сандарсаар асуувал Жимин наашаа улам их ойртох аж. Тэгээд нүүрэнд минь тулж ирлээ. Тэгсэнээ ирүүнээс минь чангахан базав.
" Сая миний гадаа хэлсэн зүйлийн тухай ээж аавд хов зөөгөөд үзээрэй. Би тийм ч сайхан ааштай хүн биш шүү! " гэж шүдээ зууж хэлээд гараа суллалаа. Би өвдсөн ирүүгээ барьж байтал гаднаас хэн нэгэн түгжээтэй хаалгыг онгойлгох гэж оролдов.
: Мари миний охин яагаад хаалгаа түгжчихсэн юм? гэхэд Жимин надад чимээгүй байхыг санууллаа.
" А-Аан ээжээ би хувцасаа сольж байнаа."
Ээж: Өө тийм үү?
" Яасан? Миний хэрэг гараа юу?"
Ээж: Аан ээж нь харин чамайг маргааш өглөө Жимин ахаараа сургуульдаа хүргүүлээрэй гэж хэлэх гээд л.
" А-Аан за ойлголоо."
Ээж: Сайхан амраарай~
" Заа. Та ч бас сайхан амраарай~"
Ээжийг явсаны дараа Жимин ах ч бас өрөөнөөс гарахаар хаалгыг зүглэв. Яг гарах гэж байснаа хойш эргэж харан над руу тийм гэхийн аргагүй харцаар ширтлээ.
Жимин: Өглөө уулзъя дүү минь...
-
Vote💙
-
YOU ARE READING
🅾︎🆁🅿︎🅷🅰︎🅽
Short StoryӨнчин байхын зовлонг мэдрээд эцэст нь нэг юм айлд үрчлэгдэхэд...Жимин гэх хүн миний ах болчихсон. Тэр надад үнэхээр дургүй. Жимин: Энэ гэрээс хурдан зайл!! Started: 2021.10.04🖤 Ended: 2021.10.27🖤