Part 10

1.4K 119 3
                                    

Гэрийн үүдэнд ирэхэд би "Би гадаа жоохон агаар амьсгалаж байгаад орох болохоор та түрүүлээд орж байгаарай " гээд машинаас буулаа. Гадаа жаахан хүйтэн болсон байна. Аргагүй биз дээ 10 сар гарчихаад байхад.

Гүнзгий амьсгаа аваад зогсож байхад нээх танил царай харагдлаа. Энэ Жонгүг байв. Тэр наашаа ирж байлаа.

" Хүүе Жонгүг чи энд юу хийж байгаа юм?"

" Чамд юм өгөх гээд. Чи өөрөө гэрийнхээ гадаа юу хийж байгаа юм? Бас наад хувцас чинь яагаад урагдчихсан юм? "

" А-Аан....Харин нэг юм болсон юмаа. Надад юу өгөх гэсэн юм? "

" Зуруулсан зургийг чинь "

" Яагаад надад өгч байгаа юм? "

" Би ямар гаж донтон биш дээ. Чиний нүцгэн зурагаар яах юм? Чи өөрөө л сайн хадгал. "

" Зааза "     гээд түүнээс зургийг авч хараад бушуухан доошлууллаа.

" Яасан бэ? "

" Ичмээр юмаа....Гэхдээ намайг зурж өгсөнд баярлалаа "

" Зүгээрээ~ Чи яг ингэж байгаад ханиад хүрэх нь байна шүү дээ"    гэснээ гадуурх жакетаа тайлаад надад өмсүүллээ.

" Өө хэрэггүй ээ Жонгүгаа би-- "     гээд үгээ дуусгаагүй байхад Жонгүг жакетнийхээ захнаас зуурч, намайг өөртөө татаад уруул дээр минь үнслээ. Би асуулт эрсэн харцаар түүнлүү ширтвэл тэр нүд рүү минь цоо ширтэж байгаад
" Би чамд хайртай Мари. Хариугаа бодож байгаад хэл дээ "      гэж хэлээд явчихлаа.

Юу болоод байнаа? Саяхан Тэхён надад хайртай гээд байсан биз дээ? Кинон дээр л хоёр найз нэг охинд хайртай болчихсон байдаг биз дээ? Эсвэл энэ хоёр тоглоод байгаа юм уу? Надад яг одоо юу болоод байгаа юм бээ!!!!!!

Гэр лүү ороход Жимин ах их л урвагар царайтай ноосон цамцаа барьчихсан зогсож байлаа.

" Та яагаа вэ? "

" Я-Яагаачгүй ээ~ Чамд цамц өмсүүлэх санаатай гарах гэж байсан юм....Чамд цамцаа өмсүүлэх хүн байдаг бололтой" гэснээ өрөө рүүгээ явчихлаа.

ЭНЭ ХҮМҮҮС ЧИНЬ БҮГД ЯАЧИХСАН ЮМ БЭ!!!!!!!!!!!

Маргааш сургууль руу очиж байгаад Тэхён Жонгүг хоёр яагаад байгааг мэдэхээс.


Vote🌊

🅾︎🆁🅿︎🅷🅰︎🅽Where stories live. Discover now