01. A

617 66 2
                                    

: Дами~яа энд байна.

Дами: Хоцорсонд уучлаарай төрсөн өдөр чинь байхад. Зүгээр алхаад л ирдэг байж. Такси барьсан чинь түгжрээд удчихлаа.

: Зүгээр дээ одоо ирчихсэн юм чинь.

Дами: Чи одоо яамаар байна. Хоцорсон юм чинь хүслийг чинь биелүүлье.

: Нээрээ юу? Тэгвэл парк явцгаая.

Дами: Тэгэх үү? Тэгвэл тэгцгээе, урагшаа.

-

: Дами, зайрмаг идэх үү?

Дами: Тэгье л дээ. Чи аваад ир. Би тийшээ алхаж байя.

: Ойлголоо, чи ямрыг авах юм?

Дами: Гүзээлзгэнэ

: За би хурдан яваад ирнээ.

-

: За энэ чиний гүзээлзгэнэтэй, энэ миний шоколадтай зайрмаг.

Дами: Хөөе хөөе, тэр өөдөөс ирж байгаа залуусын захаасаа хоёр дахь нь яг л чиний сонирхлын залуу байна даа гээд бөөнөөрөө юм ярин инээлдэх өөдөөс ирж байгаа залуус руу заах нь тэр.

: Хөөх, нээрээ үнэхээр царайлаг юм аа. Тэглээ гээд яахав дээ, зөрөөд л өнгөрнө.

Дами: Би лав тэгэж бодохгүй л байна шүү!

: Намайг тоож ч харахгүй гэдэгт мөрийцье.

Дами: Өөрийгөө харуулахад л болно. Найз минь хэдий болтол ингэж гон бие, гозон толгой явах гээв. Надад нэг санаа байна. Төрсөн өдрийн бэлгийг чинь өгнө өө гээд зэвүүн инээхэд нь л гадарлах ёстой байж...

Яг зүгээр зөрдгийн даваан дээр Дами намайг түүний өөдөөс түлхчих нь тэр. Эрчээрээ урагш явсаар өнөөх залуугийн цээжийг мөргөн хамт унах үед түүний зүрх 'түг түг' гээд хүчтэй цохилж байсан юм.

Дами юу ч болоогүй мэт жүжиглэн гүйж ирээд: Мина~яа, чи зүгээр үү? Урд чинь чулуу байна, бүдэрч унав аа гээд байхад л бүдэрчих юм!

Сайн жүжигчин шүү нээрээ.

: Би зүгээр ээ, харин та зүгээр үү? гээд өнөөх царайлаг залуугийн байдлыг тодрууллаа.

Царайлаг залуу: Зүгээр ээ, гэхдээ даашинзыг тань муухай болгочихсон байна гэхэд даашинзаа харвал кетчуп болчихсон байх нь тэр.

: Яанаа, за тэгвэл би ингээд хурдан явахгүй бол болохгүй нь ээ. гээд явах гэтэл гарнаас татаад: Х-хүлээгээрэй, хамт яваад шинэ даашинз аваад өгч болох уу?

: Нөгөө юу л даа...

Дами: Уучлаарай, өнөөдөр манай найзын төрсөн өдөр болохоор жаахан завгүй явж байсан юм л даа. Тэгэхээр дараа болж болох уу? Манай найзууд биднийг хүлээж байгаа.

Бас сайхан ч худлаа ярих юм.

Царайлаг залуу: Т-тийм үү, тэгвэл дараа завтай үед чинь хамт явж даашинз авцгаая, надад дугаараа өгчих. Бас төрсөн өдрийн мэнд. Сайхан өдрийг чинь нураагаагүй гэж найдаж байна.

: За. гээд түүний утсан дээр дугаараа тэмдэглэн нэрээрээ хадгалаад: Энэ миний дугаар, өөрийнхөө нэрээр хадгалчихсан шүү.

Царайлаг залуу: За тэгвэл дараа уулзая гээд салан явлаа. Тэгснээ нэг юм санасан мэт гүйж ирээд: Нээрээ ийм даашинзтай явж болохгүй юм байна. гээд урт нимгэн цамцаа тайлан нөмрүүлж өгөөд: Дараа уулзахдаа эргүүлж өгөөрэй гэсээр инээн гүйн одлоо.

Түүний бараа алсад уусан алга болоход би нэг юм тайвширч Дамиг шууд л цохиод авлаа. Дами ёолсоор: Өвдөж байна шдээ!

: Явж явж өөдөөс нь түлхээд байхдаа яадаг юм.

Дами: Яасан, харин ч сайн л юм биш үү. Чи өөрөө л зүгээр л зөрөөд өнгөрнө шд гээд байсан байж. Угаасаа тэгж байгаад дараа уулзахдаа та хоёр дотно болоод удахгүй хааяа нэг уулздаг болоод тэгээд үерхээд, чи үхэл хатал болсоор байгаад ирээдүйд гэрлэх юм чинь. Хэдий болтол ганц бие явах гээв, чамаас хөлдүү би хүртэл Жэйтэй үерхэж байхад. Одоо тэр Жэхёныг мартаа, хар бараан дурсамж.

: Үхмээр байна уу! Жэхёныг хүртэл яриандаа оролцуулаад, улайрчихаж ээ улайрчихаж гээд нурууг чадахаараа л чанга цохилоо.

Үнэндээ тэр залуу надад нэг тийм үгээр хэлж боломгүй сонин мэдрэмжийг төрүүлсэн юм. Гайхах догдлох, сандрах зэрэгцсэн.

Надад түүний байгаа байдал, ааш зан таалагдсан боловч дараа зүгээр л хальт уулзаж дэлгүүр ороод, цамцыг нь эргүүлж өгөөд дахиж уулзахгүйгээс хойш бодолдоо хадгалаад юу хийх юм?

Гэхдээ л царайлаг.

AʙRᴀ Kᴀ ᴅAʙRᴀ•[Cᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ]Where stories live. Discover now