Амралтын өдөр айлчлан ирлээ. Өнөөдөр Жунсон'ы төрсөн өдөр. Түүнд авсан үнэртэй усаа хөөрхөн баглаж, цэвэрхэн боогоод төрсөн өдөр болох ресторанд ирлээ.
Үнэхээр олон хүн байх аж. Сургуулийн найзуудаа бүгдийг нь урьсан бололтой баахан л таньдаг хүмүүс харагдана. Дами намайг тосч аван голын ширээн дээр авчирлаа. Тэнд Жунсон, Жэюүн болон Жонвон бас анх таардаг өдөр байсан гурван залуу хамтдаа сууж байв.
Жонвон: Хөөх Дами, танай найз чинь Мина юм уу?
Дами: Чи таньдаг юм уу?
Жонвон: Бид хоёр нэг хотхонд амьдардаг юм л даа.
☀︎︎: Намайг Ким Сонү гэдэг, танилцсандаа таатай байна гээд өхөөрдмөөр инээмсэглэв.
𖣔: И Хисын гэдэг. Нөгөө парк дээр гээд өгүүлбэрээ эв хавгүйхэн хэлэв.
⍟: Сайн уу? Нишимура Рики гэдэг, танилцсандаа таатай байна. Ники гэж дуудаж байгаарай.
: Пак Мина гэдэг, надад ч гэсэн таатай байна.
Дами: Би чамд өөрийнхөө хажууд суудал хадгалсан гэхэд нь заасан зүг рүү нь хартал миний суудал Дами, Жэюүн хоёрын голд байх юм гэнэ.
Жэюүн миний үйлдэл бүрийг тасралтгүй ширтэж байсан нь намайг хангалттай тавгүйтүүлж байсан ч нэмээд тэдний бид хоёрыг холбон ярьж байгаа нь улам ихээр дарамттай санагдаж байлаа.
Эцэст нь түр хугацаанд ч болсон тайван байхыг тулд угаалгын өрөөг зүглэхээс өөр аргагүйд хүрэв. Тэндээ хэсэг зогсож байгаад гартал Жэюүн зогсож байв. Угаалгын өрөө орох гэж байгаа юм болов уу? гэж бодоод явах гэтэл: Мина: За?
Жэйк: Бие чинь муу байгаа юм уу?
: Үгүй ээ, яасан?
Жэйк: Харин, түрүүнээс хойш жаахан сонин байж байгаад гэнэт босоод явчихсан болохоор чинь л. Санаа зовоод...гээд сүүлийн өгүүлбэрээ шивнэх шахам хэллээ.
: Би зүгээр дээ, битгий санаа зов. Бас
Жэйк: Бас юу гэж?
: Тэр өдөр, намайг хүргэж өгчхөөд явахдаа хэлсэн үг чинь чин сэтгэлийнх байсан уу?
Жэйк: Аан, тэр үү? Тэр мэдээж би худлаа хэлээгүй.
: Тэгвэл би ч гэсэн удахгүй чиний найз охин болно гэж найдъя. гэж хэлээд мишээсээр буцан очиж Жунсон'д бэлгийг нь өгөөд, "төрсөн өдрийн мэнд хүргэе Жэй" гэж хэлэхэд Жунсон гэж дуудсангүй гээд их л баярлаж байв. Тэгээд ажилтай болсон гэж худал хэлэн түрүүлэн явлаа.
Бага багаар
Бага багаар ахимаар байна.
Энэ нь найзаас эхэлнэ.🌹: Богинохон ч гэсэн хөөрхөн хэсэг шүү. Найрамдал явсан болохоор би нь хөөрхөн 5 хоног алга болох байх аа.
Бас ямар нэгэн юм анзаарсан хүн байвал коммэнт
YOU ARE READING
AʙRᴀ Kᴀ ᴅAʙRᴀ•[Cᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ]
Lãng mạnТа нар анхны харц гэдэгт итгэдэг үү? Жэюүн'тэй уулзахын өмнөх би байсан бол мэдээж "үгүй" гэж хэлэх байсан байх л даа. Гэхдээ үнэхээр л анхны харц гэдэг зүйл байдаг юм билээ. : Нαύзταύгαα αлхαж δαύταл нαύз мααнь гэнэτ өөдөөс αлхαж явсαн ταнυхгүύ зα...