Тэр явдлаас хойш хэр хугацаа өнгөрсөн гээч? Сонирхолтой биш байна гэж үү?
Мина, Жэюүн хоёр хуримаа хийгээд зургаан жил. Сонхүн, Жэин хоёр хуримаа хийгээд долоон жил өнгөрчээ.
Энэ хугацаанд Пак гэр бүл нэг охинтой болсон бол. Шим гэр бүл нэг хүү, нэг охинтой болжээ. Төлөвлөгөө ёсоор нь эхний хоёр хүүхэд нь эрэгтэй байгаагүйд сэтгэлээр унасан ч гэсэн хэнийг ч л ялгалгүй ижил тэгш хайрласаар одоо тэдний хүүхдүүд таван нас хүрчээ.
Эхний хүүхэд нь ихэр байсанд тэд гайхсангүй. Яагаад гэвэл нөхөр нь ихэр байхад хүүхэд нь ихэр байх магадлал ихтэй байсан шүү дээ.
Төлөвлөгөөний дагуу болсон ганц зүйл нь, тэдний том нь хүү төрсөн явдал аж.
Жихүн ээжийгээ дуурайсан ухаалаг хүү бол, Жихан яг аавыгаа хуулбарлачихсан дүрсгүй хэрнэ сэргэлэн охин.
: Аав аа, надад сүүлийн үед их сонирхсон асуулт байна л даа гэсээр бяцхан охин аавдаа хэлнэ.
: Бяцхан гүнж минь юуг тэгж ихээр сонирхсон юм бол доо?
: Анх ээж та хоёр яаж танилцаж байсан юм бэ? Манай найзууд аав ээжийнхээ түүхийг яриад гайхуулаад байхаар нь би ч бас мэдмээр санагдаад.
: Их сайхан асуулт байна. Алив Жихүн аа, чи ч гэсэн ирээд сонс их сайхан түүх байх болно шүү.
: Жихүн аа, хамтдаа гоё түүх сонсоцгооё.
: Очлоо хэмээн бяцхан хөвгүүн нааш зүглэн гүйнэ.
: Кхм, за эхэлцгээе. Ээж чинь байхгүй байгаа нь сайн хэрэг. Байсан бол ичээд бөөн юм болох байсан даа.
Эртээ урьдын цагт Жэюүн нэрт залуу найзуудтайгаа хамт төрсөн өдрөө тэмдэглэн паркийн цэцэрлэгээр алхаж байлаа. Гэнэт хаанаас ч юм гараад ирсэн чулуунд бүдрэн унахдаа нэгэн жижигхэн хэрнэ үзэсгэлэнтэй охин дээрээс уначихсан байв. Сандран босоод уучлалт хүстэл өнөөх охины барьж явсан зайдас нь хувцсанд минь түрхэгдээд муухай болгочихсон байлаа. Түүгээр шалтаглан дараа нь тэд уулзаж дотносож эхлэв. Нөгөө охиных нь нэрийг Мина гэх ажээ. Мина Жэюүн'д анхны харцаар дурлачихсан гээд үргэлж сургууль дээр нь очиж уулзан, бас хамтдаа гадуур болздог болов. Нэгэн өдөр харуй бүрий болсны дараа Мина Жэюүн'ийг дуудаад гэрийнх нь ард байх цэцэрлэгт авч ирэн үерхэх санал тавьснаар тэд үерхэж эхэлжээ. Удаан хугацаанд үерхсэний эцэст тэд гэрлэж Жихүн, Жихан гэх хоёр хөөрхөн сахиусан тэнгэртэй болж одоо хэрнэ аз жаргалтай амьдарч байна.
YOU ARE READING
AʙRᴀ Kᴀ ᴅAʙRᴀ•[Cᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ]
RomanceТа нар анхны харц гэдэгт итгэдэг үү? Жэюүн'тэй уулзахын өмнөх би байсан бол мэдээж "үгүй" гэж хэлэх байсан байх л даа. Гэхдээ үнэхээр л анхны харц гэдэг зүйл байдаг юм билээ. : Нαύзταύгαα αлхαж δαύταл нαύз мααнь гэнэτ өөдөөс αлхαж явсαн ταнυхгүύ зα...