Дами: Өчигдрийн болзоо чинь юу болсон?
: Бид хоёр болзоогүй гэж хэлээд байхад даа, өглөө сургуульд ирсэн цагаас хойш л ингэж асууж буй Дамид би энэ хариултаа бараг арав дахь удаагаа хэлж байна. Гэсэн ч шантрахгүй асуусаар л байх юм.
Дами: Тэгээд болзоо биш юм бол өөр юу юм. Арай хамт дэлгүүр орчхоод л 'баяртай' гээд яваад өгсөн юм биш биз дээ. Тэгвэл ч Жэйк угаасаа хэрэггүй юм байна.
Утгагүй яриаг нь тэвчич чадсангүй: Үгүй ээ, бид хоёр дараа нь паста идээд, орой Жэюүн намайг хүргэж өгөөд хааяа зурвасаар мэнд мэдэлцэж байя гээд явсан мэдэв үү!
Дами: Дурлалт ханхүүг нь муулсан чинь уурлаж байгааг нь ээ. Гэхдээ чи өчигдөр цамцыг нь өгөөгүй юм уу? Яагаад бүр өмсөөд яваад байгаа юм.
: Надад өгсөн юм чинь. Тэгээд би өчигдөр бодсон л доо. Би нээрээ л анхны харцаар дурлачихсан бололтой. Харахаар л зүрх түг түг гэж цохилоод.
Дами: Ингэж нэг юм хүлээн зөвшөөрөх гэж. Тэгвэл одооноос эгч нь чамд үерхэхэд чинь тусална аа.
-
Жэй: Тэгээд? Өчигдөр юу болсон болоод манай найз өнөөдөр өглөө малийтлаа инээчихсэн гэрийн хаалгыг маань тогшоод надаас анх удаагаа юм гуйдаг билээ?
: Айн, Жэюүн чамаас юм гуйгаа юу. Юу гуйсан юм?
Жэй: Тэрийг би яагаад чамд хэлдэг юм.
: Тэгвэл би ч гэсэн өчигдөр юу болсныг чамд хэлэхгүй.
Жэй: Тэгвэл би хайраасаа сон...
: Ким Дами! Хэлээд үзээрэй, хэлсэн байх юм бол чамайг...гээд хүзүүгээ хэрчиж үзүүллээ.
Дами: За даа, за. Хэлэхгүйдэг.
Жэй: Тэгвэл би найзаасаа, өөрөөс нь асуучих юм чинь.
: Тэгсэн нь дээр биз, хнн би явлаа.
Хичээл тарчихсан байсан болохоор цүнхээ шүүрээд шууд ангиас гараад явлаа.
Жэй: Хөөе, чи ийм ууртай царайтай гарах гэж байгаа юм уу?
: Тэгэх гэж байна, яасан?
Жэй: Тэгвэл чиний фэн залуус чинь яах болж байна?
: Миний энэ царайг хараад надад сайн байхаа больчихвол сайн л байна.
YOU ARE READING
AʙRᴀ Kᴀ ᴅAʙRᴀ•[Cᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ]
Любовные романыТа нар анхны харц гэдэгт итгэдэг үү? Жэюүн'тэй уулзахын өмнөх би байсан бол мэдээж "үгүй" гэж хэлэх байсан байх л даа. Гэхдээ үнэхээр л анхны харц гэдэг зүйл байдаг юм билээ. : Нαύзταύгαα αлхαж δαύταл нαύз мααнь гэнэτ өөдөөс αлхαж явсαн ταнυхгүύ зα...