: Хөөх, өөрийгөө түрүүлээд ирчихлээ гэж гэж бодсон чинь...чи ямар эрт ирээв.
: Ууг нь болзоондоо залуус нь түрүүлж ирээд хүлээж байх ёстой санагдах юм.
Бидний албан ёсны анхны болзоо.
: Би чинь их өвөрмөц хүн шүү дээ.
: Нэгэнт хоёулаа ирчихсэн юм чинь явцгаая.
Нарлаг сайхан өдрийг бүхэлд нь нэгэндээ зориулж буй шинэхэн хосууд цэцэрлэгт хүрээлэнгийн гудмаар хөтлөлцөн алхана.
Дугуй унахаар болсон учир, дугуйны хэсэг рүү алхаж байхдаа нэгэн танил хүмүүсийг олж харлаа. Сонхүн болон Жэин хоёр.
Тэр хоёр ч гэсэн дугуй унах гэж байгаа бололтой, адилхан зүгт алхаж байв.: Юүн'аа урд ах явж байна. Дугуй унах гэж байгаа юм шиг байна. Хоёулаа жаахан байж байгаад ирэх үү? Энэ хоёрыг унасны дараа.
: Тэгсэн ч яахав, тэр болтол юм идэцгээе.
: Магадгүй энэ тэдний хоорондын анхны болзоо байх. Баллахыг хүсэхгүй байна.
: Миний бүсгүй ч ухаантай юм аа.
-
: Чи намайг Юүн гэж дууддаг болохоор би чамайг хайраа гэж дуудмаар байна. Хүн болгон шиг Мина гээд байвал найз шиг чинь санагдана. Хүмүүст чамайг минийх гэдгийг харуулмаар байна.
: Тэг дээ тэг, чиний дур шүү дээ.
: Явж од харцгаая гэсээр Минаг дагуулан нэгэн танил бус газар авч ирлээ.
: Энд ийм газар байдаг гэж мэдсэнгүй.
: Хэдэн өдрийн өмнө энэ хавиар судалгаа хийж яваад олсон газар байгаа юм. Завгүй ажилласан болохоор нэг л мэдэхэд харанхуй болчихсон. Тэр үед тэнгэрт одод гялалзаж эхэлсэн. Эндээс оддыг харах, өөр газраас оддыг харах мэдрэмж үнэхээр өөр санагдсан. Тэгээд л чамтай хамт ирэхийг хүссэн юм.
Чимээгүй сууж байсан Мина гэнэт: Анх бидний учирсан тэр өдрийг чи санаж байна уу?
: Мэдээж саналгүй л яахав.
: Тэр өдөр Дами чамайг түрүүлж харчхаад надад хэлсэн байхгүй юу. Тэгээд би харсан чинь чи надад үнэхээр их таалагдсан. Тэгээд, зөрөөд л өнгөрнө шүү дээ гэсэн чинь Дами чөтгөр шиг санаа гаргаад шууд л намайг түлхчихсэн. Эхлээд үнэхээр цочирдож билээ. Нэг мэдэхэд л чиний дээр уначихсан байсан.
Магадгүй тэр өдөр би парк явъя гээгүй бол эсвэл бүр Дами хоцроогүй бол бид одоо ингээд хамт байж байхгүй байсан байх даа. Тэр өдөр биднийг учруулсан нь бурхны надад өгсөн төрсөн өдрийн бэлэг байсан гэж би боддог.: Хоёулаа учирсан нь хувь тавилан шүү дээ.
Одоо явцгаая, оройтчихлоо.-
: Би явмааргүй байна аа.
: Одоо орой болчихсон байна, чи эртхэн явахгүй бол болохгүй шүү дээ .
: За яахав, тэгвэл маргааш ирж явъя. Баяртай, болгоомжтой ороорой хайраа.
: Болгоомжтой хариарай, зурвас бичихээ мартваа.
-
Юүн♥️:
-Би ирчихлээ.
Миний бүсгүй💕:
-Сайн явж харьсан биз дээ. Өнөөдөр их ядарсан байх, одоо унтдаа.
Юүн♥️:
-Чи ч гэсэн ядарсан байх одоо унтаарай. Намайг зүүдлээрэй.
Миний бүсгүй💕:
-Тэгнэ ээ, чи ч бас намайг
зүүдлээрэй.-
: Мина, Минаа! гэсээр ах орилох аж.
Архи уусан юм байх даа.
: Ахаа, яачихсан юм бэ? Яагаад согтуу байгаа юм.
: Ах нь зүгээр л...зүгээр л жаахан баярлаад.
: Юу болсон болоод архи уух хүртэл чинь баярлуулпаг билээ?
: Надад сайн болчихсон гэсэн. Тэгээд намайг үнссэн. Би тэгээд үерхэе гээд хэлчихсэн гээд шууд унтчих нь тэр.
Юу болсныг ер нь гадарлачихлаа. Жэин эгч, манай ах хоёр... Тэгээд бүр ахыг үнссэн... Үерхэх санал тавьчихсан... Хөөх, энэ хоёрын харилцаа Юүн бид хоёрынхоос ч хурдан явагдаж байна шүү.
🌹: За үнэхээр удаан алга болчихлоо. Уучлаарай намайгаа. Одоо ингээд нэг эсвэл хоёр хэсгийн дараа шууд он тоолол алгасаад тэгээд дуусах байх аа.
Дараагийн бичвэрээр Ники гол дүртэй бичвэр авах уу? Эсвэл Хисын авах уу?
YOU ARE READING
AʙRᴀ Kᴀ ᴅAʙRᴀ•[Cᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ]
Roman d'amourТа нар анхны харц гэдэгт итгэдэг үү? Жэюүн'тэй уулзахын өмнөх би байсан бол мэдээж "үгүй" гэж хэлэх байсан байх л даа. Гэхдээ үнэхээр л анхны харц гэдэг зүйл байдаг юм билээ. : Нαύзταύгαα αлхαж δαύταл нαύз мααнь гэнэτ өөдөөс αлхαж явсαн ταнυхгүύ зα...