08. A

242 52 8
                                    

Ах: Мина явах гэж байна уу?

: Тийм ээ, явчихаад ирье, их л сулбагар хариулав.

Ах: Хүлээж бай, ах нь хүргээд өгье.

: Би гараад хүлээж байя гэсээр түрүүлэн гарлаа.

Төд удалгүй ах гарч ирээд машиндаа суулган бид сургуулийн зүг хөдөллөө.

Ах: Хичээл чинь өнөөдөр 14:30'аас тарна биз дээ.

: Тийм ээ, яасан.

Ах: Өнөөдөр тарахаар чинь нь нэг газар явч явах гээд. Чамайг хүлээж байх болохоор мартаад яваад өгчихөв дөө, үгээ хэлж дуусаад гижигдэж эхлэв.

Инээсээр: О-ойлголоо, одоо болно оо. Элэг хөших нь байна.

Ах: Энэ чинь л миний дүү шүү дээ. Хэзээ ч битгий унжийж бай! Байнга унжийгаад байвал арьс чинь ч бас унжийгаад хөөрхөн царай чинь алга болчихно шдээ.

: Хөөх, таниар хөөрхөн гэж хэлүүлээгүй удсан байна шүү.

Аар саар зүйлсийг ярьсаар сургуулийн гадаа ирлээ. Ах түрүүлж буун надад хаалга онгойлгож өгөөд: Өнөөдөрт нь амжилт гээд гарт минь миний дуртай кофе'г атгууллаа.

Баярлан ахыг тэврээд: Та ёстой хамгийн мундаг ах шүү. Баяртай өдөр уулзъя.

Сургуулийн хашаагаар орон алхаж байтал доод танхимын дүү ирээд: Нүүна, өглөөний мэнд.

: Өө сайн уу? Сүхёг аа.

Сүхёг: Сайн та сайн уу?

: Би сайн, ямар нэгэн юм болоо юу?

Сүхёг: А-аан, сая үүдэнд таныг харсан юм л даа. Тэгээд, та найз залуутай болчихсон юм уу?

Би инээд алдан: Үгүй дээ, тэр чинь миний ах байгаа юм. Төрсөн ах, гээд түүнийг өхөөрдөн инээлээ.

Сүхёг: Аан тийм байх нь ээ. Буруу ойлгосон бол уучлаарай гэсээр гүйгээд алга бочихов.

Манай сургуульд хэд хэдэн фэн клүб бий. Тэр нь сургууль дотроосоо хэн нэгнийг хичээнгүйлэн дэмжиж, хайрлах зорилготой гэсэн байх аа, би нарийн ширийнийг нь сайн мэддэггүй юм. Дами бол мэдэж л байгаа. И Сүхёг бол намайг дэмждэг хөвгүүдийн клүб'ийн тэргүүн нь байгаа юм. Тэгээд л ирж асуусан бололтой. Зөвхөн хөвгүүд байдаг клүб болохоор тэнд байгаа хөвгүүдийн 90% нь надад сайн гэж нэг удаа Дами хэлж байсан юм байна. Ай даа хүний амьдрал ч хэцүү юм даа.

Дами: Мина, чи зүгээр үү? Хүн залгаад байхад утсаа авахгүй. Ямар их санаа зовсон гээч. Өчигдөр юу болсон юм? Сонхүн ах өөрөөс чинь асуу гээд байсан.

AʙRᴀ Kᴀ ᴅAʙRᴀ•[Cᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ]Where stories live. Discover now