11. R

271 53 7
                                    

Author's POV:

Бомгю: Хөөе, болзоогоо баллаж хаячхаад яаж ийм өөдрөг явж чадаж байна аа. Би тэр охиныг чамтай болзоонд явуулах гэж ардаас нь хөөцөлдөж байгаад найз охиндоо хүртэл хаягдчихаад байхад.

Сонхүн: Сохор болзоо ч гэх шиг. Хэнд хэрэгтэй юм. Надад лав таалагдаагүй дэг. Ямар хүн болзоон дээрээ өөрийнхөө хумсыг ярьдаг байсан юм!

Бомгю: Эмэгтэй хүн, эмэгтэй хүн ярьдаг юм.

Сонхүн: Хоёулаа ярьчхаар сэдэв гаргаж ирээд ярьж болно шд.

Сүбин: Тэр нь ч тийм л дээ. Гэхдээ л чи сонсох ёстой байсан юм.

Сонхүн: Надад тэр охин чинь угаасаа таалагдаагүй ээ. Зөв ч бай буруу ч бай өөрийнхөө үзэл бодолд хэт үнэнч. Тэглээ ч би тэр охинд таалагдаад бид хоёр үерхсэн ч гэсэн надад өдөр болгон хумсаа ярих байсан биз. Ингэхэд цаг хэд болж байна.

Мина: Удахгүй долоо болох гэж байна.

Сонхүн: За за, тэгвэл би явлаа.

Мина: Харанхуй болж байхад хаашаа явах гээд байгаа юм бэ? Гэртээ хүмүүс авч ирчхээд.

Сонхүн: Дэлгүүр орлоо, гэхдээ удах байх.

Ёнжүн: Хамт л явъя л даа.

Сонхүн: Зүгээр захих зүйл байвал захиад аль.

Ёнжүн: Зо зо. Захих юм байхгүй ээ.

Сонхүн'ыг гараад явсны дараа нэг л ноотой байгааг нь гадарласан тэд түүнийг дагахаар боллоо. Баригдчихгүйхэн шиг дагаж явсаар 24 цагийн дэлгүүрийн гадаа ирэхэд дотогш яваад орчихлоо. Гаднаас нь харсан чинь худалдагчтай инээлдээд их л дотно байв.

Гэнэт нэгнийх нь утас чангаас чанга хангинахад Сонхүн болон Жэин хоёрт бүгдийг нь бариад өгчихлөө.

Бомгю: Хөөе Кай Камал Хюнин! Золиг минь утасныхаа дууг хаахад яадаг байна.

Кай: За уучлаарай даа.

Мина: Юу миний ахыг ийм орой гадагш гарахад хүргэдэг бил ээ гэсэн чинь. Эмэгтэй хүн байж ээ. Болж дээ, амжилт. Намайг Пак Мина гэдэг. Энэ хүний дүү нь байгаа юм.

Жэин: Сайн уу? И Жэин. Танилцсандаа таатай байна.

Сонхүн: Эд нар бол миний сайн найзууд. Бомгю, Ёнжүн, Тэхён, Сүбин, Кай.

-

Mina's POV:

Ахыгаа эмэгтэй найзтай болсон гэж бодохоор л баярлаад байх юм.
Хар багаасаа л үргэлж эрэгтэй хүүхдүүдтэй найзалж ирсэн болохоор.
Тэгээд болоогүй ээ, бас нэг ч удаа үерхэж үзээгүй гэж байгаа юм.

AʙRᴀ Kᴀ ᴅAʙRᴀ•[Cᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ]Where stories live. Discover now