Шинэ долоо хоног эхэлж байна. Өмнө нь уулзах үед дандаа Юүн манай сургууль дээр ирдэг байсан, өнөөдөр бид уулзахаар тохироогүй өдөр болохоор өнөөдөр би гэнэтийн бэлэг барьхаар очиж явна. Хашааны үүдээр ороход л хэр их сурагч сурдаг, хэр их алдартай сургууль болох нь мэдэгдэж байлаа. Олны дундуур сүлжиж явсаар сургуулийн үүдэнд нь дөхөхөд өөдөөс Юүн алхаж байв. Гэхдээ нэг охиныг тэвэрчихсэн.
: Юүн аа...дуудтал харсангүй.
: Жэюүн аа...гэж дуудаж үзтэл эргэн тойрноо нэг харснаа, сүүлд нь над руу ширтэж байснаа танихгүй царайлан яваад өгөв.
Найз залуудаа хаягдчихсан юм шиг мэдрэмж төрчихлөө. Яагаад нулимс цийлэгнээд байгаа юм бол оо? Тэр анхнаасаа л минийх биш байсан шүү дээ. Хэдхэн удаагийн уулзалт, хэдхэн удаагийн хөтлөлт байлаа гээд бүх зүйл болчихлоо гэсэн үг биш шүү дээ. Би л ганцаараа тэнэг юм шиг догдолж байсан хэрэг үү? Би ер нь анхнаасаа яг юугаа бодож найдсан юм бол оо?
"Угаасаа удахгүй би чиний найз залуу болох болохоор" гэсэн түүний үг бодолд зурсхийн орж ирэхэд нулимс аягаа халиад урсаж эхлэв. Эхлээд гэртээ харих хэрэгтэй юм шиг байна.
Гэртээ орж ирээд шууд л өрөөндөө орон хаалгаа түгжээд хувцсаа ч солилгүй орондоо орон цурхиран уйллаа.
Хэр удаан уйлсан юм бүү мэд. Нэг л мэдэхэд гадаа харанхуй нөмөрч байв. Ах ирж байгаа бололтой хаалга дуугарав.
Ах: Мина, тахиа авч ирлээ. Хүрээд ир хамт идэцгээе. гэсээр гэрээр дүүрэн орилов.
:...
Ах: Мина унтаад байгаа юм уу?
:...
Ах: Хуучнаа дурсан нуугдаж тоглох гээд байгаа юм уу? Тэгвэл эхлээд танай өрөөнөөс хайна аа... Хөөе энэ хаалга гацчихсан юм уу? Мина! хаалгаа онгойлго! Мина! чи зүгээр үү? Пак Мина! чи наанаа байна уу? сандарсаар хаалга түлхүүрээр онгойлгон санаа зовсоор орж ирлээ.
Миний байгаа байдлыг харчихаад: Ээ бурхан минь. Чамд юу тохиолдсон болоод чи юу ч дуугарахгүй өрөөндөө хаалгаа түгжээд бүгчихэв ээ? Байз даа... Чи уйлчихсан юм уу? Яасан юм? Юу болсон? Өвдөө юу? Хэн уйлуулсан?
Би юу ч ярихыг хүссэнгүй дэмий л ахыг гомдолтой нүдээр ширтэнэ.
Ах: Эртээдийн залуугаас болоо юу? Яасан харьцахаа больё гэсэн юм уу? зүгээр л толгойгоо сэгсрэв.
Ах: Тэгвэл муудалцаа юу? бас л толгойгоо сэгсрээд: Өнөөдөр би сургууль дээр нь очсон чинь намайг яг л танихгүй, өмнө нь хэзээ ч харж байгаагүй зөрөөд явчихсан. Бас найз охинтой юм билээ, арай ядан өгүүлбэрээ дуусган дахиад л уйлж эхэллээ.
YOU ARE READING
AʙRᴀ Kᴀ ᴅAʙRᴀ•[Cᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ]
RomanceТа нар анхны харц гэдэгт итгэдэг үү? Жэюүн'тэй уулзахын өмнөх би байсан бол мэдээж "үгүй" гэж хэлэх байсан байх л даа. Гэхдээ үнэхээр л анхны харц гэдэг зүйл байдаг юм билээ. : Нαύзταύгαα αлхαж δαύταл нαύз мααнь гэнэτ өөдөөс αлхαж явсαн ταнυхгүύ зα...