03. R

319 60 1
                                    

Бид сургууль дээр санаандгүй таарсан тэр өдрийн орой тэр над руу зурвас бичин маргааш завтай эсэхийг асуусан юм. Мэдээж хичээлээ тараад товлосон зүйлгүй байсан тул завтай гэдгээ хэлээд намайг хичээл тарсны дараа сургуулийн гадаа уулзахаар тохирсон юм.

-

: Дами~яа өглөөний мэнд.

Дами: Хөөх Пак Мина гэгээрч байгаа юм уу? Өмнө нь хэзээ түрүүлж мэндэлдэг байлаа даа.

: Эхний бөгөөд эцсийн удаа болог гэж бодоод л гээд дэвтэр номоо гаргахаар цүнхээ онгойлготол

Дами: Хөөе энэ чинь Жэйк'ийн цамц биш үү? Яах гэж байгаа юм?

: Хичээл тараад уулзах болохоор л...

Дами: Аан, тэгээд л сайхан ааштай байгаа юм уу? За тэгээд Пак Мина гуай, хичээлээ тараад дурлалт залуутайгаа хаашаа явах гэж байгаа юм бэ дээ?

: Юуны чинь дурлалт залуу гэж, хэзээ би дурлачихсан юм.

Дами: Ганц л удаа харж, ганц л удаа хальт ярилцсан залуугаа өдөржин шөнөжин бодож бодолд дарагдаад, тэгээд ч болоогүй түүнийг хараад сандардаг. Тэр чинь чи дурлачихсан гэсэн үг! Бүр анхны харцаар!

: Тийм байж боломгүй зүйл ярихаа боль л доо гэж үгүйсгэсээр байтал багш орж ирэн лекц эхэллээ.

-

Миний хүсэн хүлээсэн мөч, хичээл тарж байна. Дэвтэр номоо хам хум цүнхлээд Дами, Жунсон хоёрын орилохыг ч үл тоон гүйгээд гарсан юм.

Гадагш гарвал Жэюүн хүлээгээд байж байсан бололтой үүдэнд хана налан зогсох нь нүдэнд үзэгдэв. Түүн дээр очихоосоо өмнө толио гаргаж ирэн үсээ янзалж, уруулын будгаа сэргээгээд тайвнаар түүн рүү алхлаа.

Нэг алхам ойртлоо. Зүрх 'түг түг' цохилж байна.
Хоёр алхам оройтлоо. Би догдолж байна.
Гурван алхам ойртлоо. Би инээж байна.
Дөрвөн алхам ойртлоо. Би түүн рүү тэмүүлж байна.
Түүний өмнө ирлээ. Би нээрээ л дурлачихсан бололтой.

Үнэхээр л Дами'гийн хэлсэн шиг зүйлс болоод байлаа. Би үнэхээр Жэюүн'д дурлачихсан юм гэж үү? Анхны харц гэсэн үг юм уу? Байж болно гэж үү? Анхны харц гэж байдаггүй гэж бодсон юм сан.

: Жэюүн аа.

Жэйк: Өө, гараад ирэв үү?

: За, хаашаа явах билээ?

AʙRᴀ Kᴀ ᴅAʙRᴀ•[Cᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ]Where stories live. Discover now