Тэр өдрөөс хойш хоёр хоног өнгөрчээ. Одоо болтол холбоо бариагүйг нь бодоход би яг муриулчихсан юм байна л даа. Үгүй ээ яахав, даашинз авахуулахдаа гол нь биш л дээ, зүгээр л хальт ч гэсэн дахиад уулзмаар санагдаад байдаг болж.
Өдрийн бодол шөнийн зүүд болсон тэр нэрийг нь ч мэдэхгүй царайлаг залууг бодсоор энэ цагийн хичээл завсарлах боллоо. Дами их л сүртэй алхаж ирээд: За яасан, залгаагүй л байна уу?
: Тийм ээ... гэсээр санаа алдахад
Дами: Бараг л би тоохгүй, надад битгий наад залуугаа сурталчлаад бай гээд байсан хүн санаа алдчихсан явж байх гэж. Эсвэл чи дугаараа буруу бичээд өгчихсөн юм уу?
: Юу гэж дээ, яалт ч үгүй зөв дугаар өгсөн шд.
Дами: Тэгээд, тэгээд яагаад залгахгүй байна? Нэг л ноотой шүү...
: Битгий сүржигнээд бай, явж юм идье.
Дами: Өө нээрээ цайны цаг билэв үү? Чи тараад завтай юу?
: Завтай яасан?
Дами: Удахгүй миний хайрын төрсөн өдөр боллоо, надад бэлэг сонгоход тусална гэж амласан шүү дээ. Өнөөдөр явдаг юм уу гэж бодоод.
: Тэгвэл тэгье л дээ.
Дами: Тэгвэл тараад эхлээд танайхаар орно шүү.
: Надад дахиад хоёр цагийн хичээл байгаа, харин чамд?
Дами: Нэг цаг гэсэн богино хариулт өгчхөөд үхэл хатал болон хоолоо иднэ.
: За тэгвэл 14:30 гээд үүдэнд уулзъя.
-----
Миний хичээлийн цаг дуусч товлосон цагтаа гарч ирвэл Дами хүлээн зогсож байв. Тэгсэн сургууль дотроос Жэй гарч ирээд Дами бид хоёр дээр ирээд тэд эрхлэлдэж гарав.
: Хөөе хөөе, энд нэг ганц бие хүн зогсоод байгаа юм сан! Пак Жунсон гуай манай найзад их зүйл зааж өгчээ.
Жэй: Өө уучлаарай, дэндүү намхан болохоор чинь чамайг харсангүй. Бас намайг Жунсон биш Жэй гэж дууд л даа. Хэд хэлэх юм бэ? Чи намайг ингэж дууддаг болохоор л би чамайг үргэлж өддөг юм шүү дээ гэсээр сурсан зангаараа Дами'тай нийлж намайг шоглоно.
Удалгүй сургуулийн хашааны үүдэнд охидууд шуугилдаад эхлэв. Тэрийг мэдсэн Жэй түр яваад ирье гээд яваад өгсөн. Тэр зүг рүү нь Дами'тай хараад зогсож байтал тэр олон охидын дундуур нэг л танил царай өөдөөс өөртөө итгэлтэй нь аргагүй алхаж явааг нь хараад цочирдож орхилоо.
Өнөөх бодлоос гардаггүй, толгойд эргэлдээд байдаг нэрийг нь ч мэдэхгүй царайлаг залуу байх нь тэр. Алсаас тайван алхсаар миний өмнө ирж зогсоод томоос том инээмсэглэн: Олчихлоо гэх нь тэр.
YOU ARE READING
AʙRᴀ Kᴀ ᴅAʙRᴀ•[Cᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ]
Lãng mạnТа нар анхны харц гэдэгт итгэдэг үү? Жэюүн'тэй уулзахын өмнөх би байсан бол мэдээж "үгүй" гэж хэлэх байсан байх л даа. Гэхдээ үнэхээр л анхны харц гэдэг зүйл байдаг юм билээ. : Нαύзταύгαα αлхαж δαύταл нαύз мααнь гэнэτ өөдөөс αлхαж явсαн ταнυхгүύ зα...