13. N

236 47 4
                                    

(!!!Их урт хэсэг болсон болохоор хянаж чадаагүй. Алдаатай хэсэг байвал мэдэгдээд өгөөрэй💛)

Jaeyun's POV:

: Хайр аа, би чиний багын дурсамжийг чинь сонсмоор байна. Хэрвээ чи ярьвал би ч гэсэн ярьж өгье.

Мина: Болно оо. Хамгийн сайн санадаг үеэ ярьж өгье.
Би жаахан ичимхий байсан л даа. Гадаа гарч тоглох ч зориггүй. Үргэлж гадаа тоглож байгаа хүүхдүүдийг цонхоор хараад л. Тэгэхэд өдөр болгон ижил цагт гарч ирээд, ижил цагт буцаад орчихдог нэг хүү байсан. Тэр үргэлж л нүдэнд тусдаг байж бил ээ.
Таван настай байсан санагдаж байна. Нэг өдөр ээж маань гарч тогло гэсээр байгаад гарсан юм. Тэр өдөр ах байгаагүй болохоор тоглоомын талбайд очоод ямар нэгэн хамт тоглох хүүхэд хайж байхад хөөцөлдөж тоглож байсан нэг хүүхэд намайг мөргөж унагачихаад гүйгээд явчихсан. Унаад хөлөө шалбалчихсан учир яахаа мэдээгүй болохоор зүгээр л шууд уйлчихсан. Тэгсэн чинь нөгөө миний өдөр болгон харж зогсдог байсан хүүхэд гүйж ирээд зүгээр эсэхийг минь асуугаад босгож сандал дээр суулгаад хэлсэн үгийг нь хэзээ ч мартдаггүй юм.
Түүний хэлсэн үг нь тэр үедээ их үнэмшилтэй сонсогдож бил ээ. "Абра ка дабра" гэж хэлчихээд, "би сая шидтэй үг хэлчихсэн болохоор одоо дахиж өвдөхгүй ээ" гэсэн. Хачирхалтай нь нээрээ л өвдөхөө больчихсон шүү. Би түүний нэрийг асуухыг хүссэн ч гэртээ орох цаг нь аль хэдийн болчхоод ээж нь дуудаад аваад явчихсан. Маргааш орой нь би дахин нэг удаа гарсан боловч тэр хаана ч байгаагүй. Дахиж хэзээ ч гараагүй. Аргаа бараад ээжээс асуутал нүүчихсэн гэсэн. Тэр нэг хүүгээс болж хэдэн өдөр өрөөндөө шигдэж бил ээ. Инээдтэй байгаа биз?
Миний чамд ярьж өгч чадах хамгийн сайн санаж байгаа дурсамж энэ л байна даа.

Мина, чи үнэн яриад байна гэж үү? Эсвэл би буруу сонсоод байна уу? Абра ка дабра, би зөв сонссон биз дээ? Ижил цагт гарч, ижил цагт ордог гэсэн үү? Тэр үеийн уйланхай хэрнэ хөөрхөн охин чи юм гэж үү?

: Их сайхан дурсамж байна. Тэгвэл одоо би чамд нэг дурсамжаа ярьж өгье.
Би энгийн л нэг айлд төрж өссөн, доороо ихэр дүүтэй нэгэн байлаа. Тэжүн спортоор хичээллэдэг учраас гэртээ ер нь л байдаггүй байсан. Өдөржин гэртээ уйдахыг хүсээгүйдээ нэг өдөр гарч тоглохоор шийдсэн юм. Хачирхалтай нь олон найзуудтай болсноор өдөр бүр гарч тоглодог болсон. Тогтмол цагт гарч, тогтмол цагт ордог байлаа. Нэг өдөр Тэжүн дүүргийн тэмцээнд ялалт байгуулж бидэнд шинэ байр бэлэглэсэн юм. Нүүх өдрийн өмнөх өдөр намайг сүүлчийн удаа гадаа гарч ирэхэд тоглоомоо тэвэрчихсэн, ягаан даашинзтай охин уйлаад сууж байсан.
Очоод асуутал хөлөө гэмтээчхээд өвдсөндөө уйлж байсан. Хэдий тэр охин уйлж байсан ч их хөөрхөн харагдаж байсан юм даг. Тэгээд би дурлачихсан. Миний анхны хайр байсан байх. Битгий уйлаасай гэсэндээ "Абра ка дабра" гэж санаандаа орж ирсэн үгийг зохиож хэлээд наалт нааж өгөөд явсан даа. Маргааш өдөр нь дахин нэг удаа уулзахыг хүссэн боловч аргагүй эрхэнд нүүсэн байдаг
юм.
За, чамд миний дурсамж таалагдсан уу?

AʙRᴀ Kᴀ ᴅAʙRᴀ•[Cᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ]Where stories live. Discover now