Жэйк: Хөөрхнөө, одоо хичээлгүй биз дээ. Хоёулаа өнөөдөр болзоонд явъя.
: Тэгье л дээ, хаашаа явах юм?
Жэйк: Парк байвал яаж байна.
: Сайхан сонсогдож байна.
Жэйк: Сайхан сонсогдсонд баяртай байна гээд бид хамтдаа паркийг зүглэлээ.
: Жэюүн аа
Жэйк: За?
: Би бодоод байна л даа. Чамайг танай найзууд, бас Дами гээд бүгд л Жэйк гэж дууддаг шүү дээ. Харин би л ганцаараа дандаа Жэюүн гэдэг. Жунсон'ыг ч бас. Тэгээд би ч гэсэн бусадтай адил чамайг Жэйк гэж дууддаг юм бил үү?
Жэйк: Чи ганцаараа намайг ингэж дууддаг юм биш ээ. Намайг манай аав, ээж, дүү гурав дандаа Жэюүн гэж дууддаг. Гэхдээ надад чамаар ихэнх хүмүүс намайг дууддаг нэрээр биш, цөөхөн хүмүүс дууддаг нэрээр дуудуулах илүү таатай санагддаг.
: Тийм үү? Тэгвэл, би л зөвхөн дууддаг нэр бодож олъё.
Ммм, Жэ байвал яаж байна. Үгүй ээ, арай болохгүй юм байна. Тэгвэл, тэгвэл Юүн... Юүн яг болох юм байна. Өхөөрдөм сонсогдож байгаа биз. Ямар санагдаж байна.Жэйк: Хөөх гайхалтай сонсогдож байна.
: Чамд таалагдаж байвал би одооноос чамайг Юүн гэж дуудах болно.
Жэйк: Нэр төрийн хэрэг.
: Юүн аа, морин тойруулга явцгаая.
Жэйк: Ю-юу... Би морин тойруулга дээр суумааргүй байна аа.
: Яагаад?
Жэйк: Нэг тийм юм байгаа.
: Ямар шалтгаантай болоод морин тойруулга дээр суухгүй гэж. Ууг нь хүмүүс чинь парк дээр болзохдоо морин тойруулга дээр суудаг юм сан гээд хошуугаа унжуулав.
Жэйк: З-за яахав, ганцхан удаа шүү.
: Гоё доо. Чи арай айдаг юм биш биз дээ? гэхэд юм дуугарсангүй.
Тасалбараа өгөөд Юүн'ийг чирсээр харалдаа хоёр морины дэргэд ирээд түрүүлж морин дээрээ суулаа. Юүн рүү харсан чинь суух эсэхдээ ихэд эргэлзэж байгаа бололтой, морь луу харсаар л байв.
: Юүн аа, суухгүй юм уу.
Жэйк: Аан тийм л дээ. Сууна аа сууна гээд суув.
Морин тойруулга эргэлдэх үеэр Юүн өндөр төмөр бариулаас чанга гэгч нь зуурсаар тойргийг дуусгав.
: Нээрээ морин тойруулгаас айдаг юм уу? гэхэд тэр зүгээр л аяархнаар толгой дохив.
: Анхнаасаа тэгээд хэлчихгүй, уучлаарай.
YOU ARE READING
AʙRᴀ Kᴀ ᴅAʙRᴀ•[Cᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ]
RomanceТа нар анхны харц гэдэгт итгэдэг үү? Жэюүн'тэй уулзахын өмнөх би байсан бол мэдээж "үгүй" гэж хэлэх байсан байх л даа. Гэхдээ үнэхээр л анхны харц гэдэг зүйл байдаг юм билээ. : Нαύзταύгαα αлхαж δαύταл нαύз мααнь гэнэτ өөдөөс αлхαж явсαн ταнυхгүύ зα...