09. B

246 51 0
                                    

Хичээл тарсан болохоор одоо л нэг толгой амрах нь гэж бодтол гадаа дахиад л Юүн зогсож байв.
Өчигдөр үгийн зөрүүгүй л уурлачихсан болохоор өнөөдөр нэг үгийг сонсоод үздэг ч юм билэв үү?

Яг мэдсэн юм шиг өөдөөс гүйгээд ирлээ: Ми-Мина, я-ярилцах зүйл байн...а. Чи бүгдийг буруугаар ойлгочихсон байна, амьсгаадсаар үг бүрээ зөөн хэлэх нь үнэхээр л ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хэлэхийг хүссэн мэт байлаа.

Би буруу ойлгосон гэв үү? Эсвэл буруу сонсчихов уу? Яалт ч үгүй чи байсан биз дээ. За яахав, тайлбарыг чинь сонсъё л доо.

: Тэгье ээ, чимээгүй газар очицгооё.

Жэйк: Ойлголоо.

Бид явсаар сургуулийн хажууханд байрлах жижигхэн, хүн багатай кафед орж ирэн суулаа. Юүн'ий хоолойгоо засах чимээ, нам гүм байдлыг эвдэх шиг.

Жэйк: Тэгэхээр... Би зөв ойлгосон бол чи хоёр өдрийн өмнө манай сургууль дээр очсон тийм үү?

: Тэгсээн...

Жэйк: Тэгээд, намайг нэг охинтой хамт явж байхыг харсан уу?

: Тийм ээ, яг л хосууд шиг байсан. Гүйцээ, ийм зүйл ярьж өөрийгөө өмгөөлөх гэж байгаа бол би явлаа гэсээр уцаарлан босоход түүний хэлсэн үг намайг буцан суухад хүргэлээ.

Жэйк нэг санаа алдчихаад, ардаас нь инээн: Өмнө нь хэлж байсан даа, доороо нэг дүүтэй гэж. Үнэндээ зүгээр ч нэг дүү биш ээ. Миний ихэр дүү байгаа юм. Ихэр гэхээр ойлгож байгаа биз дээ. Бидний царай их ижилхэн. Би зөв санаж байгаа бол тэр өдөр би, биш ээ чиний харсан миний ихэр дүү ногоон шоотой цамц өмссөн байсан. Харин жинхэнэ би, завгүй байсан учраас хичээлээ тараад шууд л сургуулиас гараад явсан.
Яг тэр үед нь зөрж чи ирж таарсан.
Орой нь гэнэт Дами'гаас дуудлага ирсэн. Автал, чамайг хэл чимээгүй алга болчихсон гээд. Тэгээд үнэхээр их санаа зовсон. Гэрийн чинь гадаа хүртэл очсон. Тэгээд ч нэмэр болоогүй.
Ихэр дүү маань найз охинтойгоо ахлах ангиасаа л үерхсэн, тийм ч учраас нэг сургуульд элсэн орсон. Яг л Жэй, Дами хоёр шиг.
Өчигдөр үнэхээр юу ч ойлгоогүй ээ. Гэртээ очоод бухимдсандаа ганц шил юм задлаад зогсож байтал Тэжүн орж ирээд гэнэт л саналаа, өчигдөр нэг охин ирээд явсан, намайг чамайг байна гэж андуурсан байх аа. Найзууддаа ихэр гэдгээ хэлж бай л даа, гэхэд нь л ойлгосон.
Тэгээд өнөөдөр энд ингээд сууж байна. Гайхсан биз дээ?

Үгийг нь дуустал нь анхааралтай сонссон болохоор яах аа мэдэхгүй бүлтэгнэн сууна. Харин урд суух Юүн намайг шоолж байгаа бололтой бөглүү инээх чимээ сонсогдоод байлаа.

AʙRᴀ Kᴀ ᴅAʙRᴀ•[Cᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ]Where stories live. Discover now