1.

2K 110 15
                                    

Чихэвчээрээ дуу сонсон суух хөвгүүн цонх руу хальт харчихаад хэдэн бээрийн зам туулснаа бодно. Түүний бодлыг таслан машины хуучин хөдөлгүүр муухайгаар хангинахад тэрээр чихэвчнийхээ дууг улам чангалах аж.

Түүний урдхан талын суудалд дунд эргэм насны хоёр эрэгтэй юм ярин хөхрөлдөх ч тэдний яриа хөвгүүнд огтхон ч хамаагүй бололтой, хэдэн цаг машины бүгчим агаарт нозойрсон тэрээр залхуутай гэгч нь цонхоо нээж зуны сэвшээ салхинд үсээ хийсгэн аажмаар зүүдний ертөнц лүүгээ явах нь тэр.

Цаг орчмын дараа жолооч залуу хүүг сэрээж хүрэх ёстой газраа хүрсэнийг нь хэлэхэд хөвгүүн түүнд талархаж өөрийн ачаа тээшээ буулгачихаад өчигдөр оройхон залгасан хүн рүүгээ дахин залгав.

-"Хараал ид гэж, би очиж байна Жонгүг хүлээгээрэй."

-"Гүйсэн чинь дээр шүү."

Жонгүг өөрийнхөө үеэлийг дооглосоор хажууханд нь байх сандал дээр суун хүүхэд наснаасаа хойш барааг нь ч хараагүй хотынхоо өнцөг булан бүрийг шинжлэнэ. Түүнд зарим зүйлс танил харагдах хэдий ч он цагийн эрхэнд жижигхэн муж том хот болтлоо өөрчлөгдсөн тул энэ газарт Жонгүгт таних чулуу ч үгүй байлаа.

-"Жонгүг!"

Түүний үеэл холоос орилох үед Жонгүг өөрт нь ирэх гэнэтийн тэврэлтэнд бэлдэж биеэ чангалах нь яг л байнга тохиолддог зүйл гэлтэй.

-"Бурхан минь Жимин гуйя, чи намайг шахаж алах нь."

Яг л түүний төсөөлж байсанчлан Жимин түүний эд эрхтэн бүрийг бяцлах нь уу гэлтэй хэтэрхий чанга бөгөөд хүчтэй тэвэрч байлаа.

-"Өөдгүй юм аа Жонгүг, яаж нэгхэн жилийн дотор ингэж өсдөг байна аа?"

-"Чи л өсөхгүй байгаа юм."

Жимин нүдээ нарийсган түүн рүү муухай хараад "Өсөлтийн витамин уучихсан юм байж!"

-"Хөөе тэрийг уусан уугаагүй би угаасаа чамаас өндөр!"

Жонгүг цүнхнүүдээ нэг нэгээр нь барьсаар Жиминд талыг нь өгөхөд Жимин түүнд хэсэг азнахыг сануулаад,

-"Байж бай, би найзыгаа дуудчихсан. Одоо ирж байгаа" гэв.

Жонгүг эргэн тойрноо хараад түүнээс "Ямар найз?" гэхэд Жимин замын нөгөө талаас ирж буй хар машиныг хараад,

-"Машинтай найз."

Машин тэдний яг урд зогсох үед Жимин ачааны хэсгийг сурамгай гэгч нь нээгээд Жонгүгийн ачаа тээшийг зөөх аж.

You ||TK||Where stories live. Discover now