19.

1.1K 84 11
                                    

Төгсгөлийн хэсэг.

Нэгэндээ наалдан хэвтсэн залуус хангинан дугарах сэрүүлэгний дуунд цочин сэрэх аж. Жонгүг нүдээ нухлан Тэхёны чанга тэврэлтээс босон яваад нүүрээ угаав. Тэр бараг л бэлэн болчихоод орондоо хэвтсээр байх Тэхён дээр очин,

-"Босохгүй юм уу?" гэж асууснаа гэнэт л нэг зүйл санасан мэт уруулаа хазлахад Тэхён түүнийг харсан бололтой инээвхийлсээр босч суув.

-"Нааш ир."

Тэхён сөөнгөтсөн бүдүүн хоолойгоороо хэлээд хоёр гараа дэлгэхэд Жонгүг хошуугаа цорвойлгосоор түүн дээр очлоо.

-"Өглөө болгон надтай цуг гарсаар байгаад бүр сурчихаж ээ?"

Түүнийг сахлаа авалгүй хэдэн долоо хоног өнгөрснийг илтгэх мэт эрүү болон уруулыг нь даган ургасан сахал Жонгүгийн гижгийг хүргэнэ.

Жонгүг түүний өвөр дээрээс босон явахдаа уруул дээр нь үнсчихээд "Би явахгүй бол захиралд алуулах нь байна Тэхён." гэхэд Тэхён түүний гарнаас хүчтэйхэн татаад доороо оруулах нь тэр.

-"Тэр чамайг алвал надад алуулна гэдгээ мэдэж байгаа болохоор чамд хуруугаа ч хүргэхгүй ээ, өнгөрсөн удаа би түүнд сайн хичээл заасан."

Тэхён бахархсан янзтай хэлчихээд түүний уруул дээр чанга үнссэн үнсэлтээ үргэлжлүүлэн хүзүүнд нь наалдсаар хүчтэй гэгч нь шимчихэв.

-"Хөөе Ким Тэхён!"

Жонгүг орилон түүний доороос босоход Тэхён хоёр гараа ардаа аван хэвтээд "Одоо явж болно оо." гэж тоглоомтой гэгч нь хэлнэ.

Жонгүг түүн рүү гараараа заагаад "Чи өөрөө эхэлсэн шүү." гэж нүдээ нарийсган хэлчихээд гүйхээрээ нэг гарлаа. Харин Тэхён түүнийг өхөөрдөн инээж байснаа гэнэт л ганцаар үлдсэн гэдгээ анзаарах мэт хүндээр санаа алдсан юм.

Жонгүг ч мөн адил ажилдаг компаныхаа урд машинаа зогсоон хэсэг суухдаа гүнзгий амьсгаа авсаар гарах аж.

Тэд хэдийн цуг амьдардаг болоод таван жил өнгөрсөн байлаа. Өглөө болгон цуг ажилдаа явж, орой бүр цуг гэртээ харьдаг тийм л хосууд байв. Тэхёныг ажлаасаа гарах хүртэл.

Тэр гурван долоо хоногийн өмнө ямар ч шалтгаангүй ажлаасаа гарчихсан. Эсвэл зүгээр л шалтгааныг нь Жонгүгт хэлэхгүй байгаа байх. Хэдийгээр Жонгүгийн цалин тэднийг тэтгэхэд хангалттай байсан ч Тэхёнд энэ нь тухгүй байсан юм. Тиймээс ч тэр үг дугарах нь багассан.

You ||TK||Where stories live. Discover now