14.

865 100 14
                                    

Тэхёны өглөөний сэрүүлэг дугарах үед Тэхён амандаа хараасаар утсаа хагалах шахам унтраав.

-"Жонгүгийг сэрээх дөхлөө." гэж Тэхён одоог хүртэл унтаж буй хөвсгөр үст рүү харан хэлэхэд өнөөх нь "Аль хэдийн сэрчихсээн." хэмээн тайвнаар хэллээ.

Тэхён бага зэрэг цочсон ч "Хэзээ сэрсэн юм?"

-"Мэдэхгүй ээ, чамайг хэсэг ширтэж байгаад буцаад зүүрмэглэчихэж."

Жонгүг нүдээ нухлан ийн хэлэхэд Тэхёны цээжинд тэсрэх бөмбөг тэсрэх шиг л болж улайж буй хацраа нуухыг хичээнэ.

-"Одоо надад яаж ийш ирсэнээ хэлэх үү?"

Тэхён орны толгойг налан суугаад Жонгүгийг нүцгэн цээжин дээрээ хэвтүүлэхэд Жонгүг түүний үнэрэнд донтож буйгаа мэдрэн улам гүн шигдэнэ.

-"Надад гомдчихсон гэж бодоод Намжүүнаас гуйсаар байгаад ирсэн юм."

-"Намайг гомдоохоос тэгтлээ айгаа юу?" гэх Тэхёны хоолой болгоомжлонгуй хийгээд тайван өнгөөр догдлол тээн асуухад Жонгүг хэлэхээс ичсэн бололтой толгойгоо дохив.

-"Намайг ирсэнд баярлахгүй байгаа юм аа даа?"

-"Мэдээж үгүй..." гэж Тэхён хэсэг бодлогоширсноо "Жонгүга?" гэж нухацтайгаар түүний нэрийг дуудав.

Жонгүг түүн рүү асуулт эрсэн харцаар харан үл ялиг хөмсөгөө өргөхөд Тэхён түүнийг доороо оруулан,

-"Бидний өнгөрсөн бидний харилцаанд огтхон ч нөлөөлөхгүй гэж би боддог, харин чи юу гэж боддог вэ?" гэхэд Жонгүг сандарсан ч хоолойгоо засан түүнд хариуллаа.

-"Одоо байгаа цаг хугацаа маань л бидэнд чухал болохоор надтай учрахаасаа өмнө ямар хүн байсан чинь огтхон ч хамаагүй."

-"Миний ухаантай жаал."

Тэхён инээмсэглэн түүний уруулыг үнсэхэд Жонгүг ч түүнийг зөрүүлж үнсэн хүзүүгээр нь тэвэрлээ.

Энэ удаад ямар ч хүч шаардахгүйгээр, ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр. Тэд нэгнийхээ эс бүрийг хайрлана.

Тэхён түүний уруулыг амтлахыг тэсэн ядан хүлээсэн мэт дэндүү тааламжтайгаар удаанаар үнсэж байв. Жонгүг түүний биеэр гүйх гүйдэлд Тэхёны нуруунаас зуурч хариу өгнө.

-"Чиний уруул үнэхээр амттай байна." гэж Тэхён амьсгаадсаар хэлээд дахин нэг удаа түүнийг энхрийлэн үнсэв.

-"Өглөөний есөн цаг болж байхад чи миний цамцыг тайлах гэлээ гэж үү?" хэмээн Жонгүг Тэхёны сахилгагүйтэх гарыг зогсоон хаалга руу харан,

You ||TK||Where stories live. Discover now