10.

686 93 14
                                    

Тэр өдрөөс хойш дөрөв хоног өнгөрөхөд тэд хэдийн өмнөх шигээ дотно болсон байлаа. Магадгүй өмнөхөөсөө ч илүү дотно болсон байх.

Өглөөний хүйтэн агаарт Тэхён Жонгүгийн орцны үүдэнд түүнийг хүлээж зогсоно. Удалгүй Жонгүг ч гарч ирж тэд хамтдаа сургуулийн зүг алхлаа.

-"Өнөөдөр хэдэн цагтай юм?"

Тэхён сургуулийн хашаа руу орохын өмнө ийн асуухад Жонгүг,

-"Зургаан цагийн хичээл л орох байх." гэлээ.

-"Тэгвэл тараад надтай хамт гадуур гарах уу?"

Жонгүг зүгээр л толгой дохихдоо Тэхёны хэрхэн баярлаж байгааг ч харж амжаагүй юм. Тэхён ч үүнд нь баярлан чимээгүй л явах аж.

Тэднийг сургуулийн хаалгыг татахтай зэрэгцэн хонх дугарч хэн нэгэн тэднийг "Зогс!" хэмээн зандарлаа.

Жонгүг энэ хоолойг сонсмогцоо л байрандаа гацаж Тэхён руу барайсан харцаар харав.

-"Ким Тэхён, Жон Жонгүг..."

Хөгшин эмэгтэй багшийн ийн хэлэх сонсогдож өсгийтэй гутлын дуу хойно нь гарахад Тэхён чимээгүй эргэн хараад "Сайн байна уу Юү багш аа?"

-"Хоцорсон хүүхдүүдээр бүжгийн залыг угаалгаж байгаа болохоор сайн байхгүй гээд яахав."

Жонгүг түүнд бөхийчихөөд "Дахиж хоцрохгүй болохоор уучлаарай багш аа?" гэж аяархан гуйв.

-"Хэрэггүй дээ, угаасаа та хоёроос өөр хүн хоцорсонгүй. Үдээс хойш гэхэд бүжгийн танхим цэвэрхэн болчихсон байна гэж найдъя." гэж хэлчихээд Юү багш цааш явахад Тэхён түүнийг харан,

-"Хөгшин шулмас."

-"Явцгаая, би хичээлээсээ хөөгдмөөргүй байна." гэж хэлээд Жонгүг хөгшин багшийг дахин тэдэн дээр ирэхээс өмнө найзыгаа дагуулан цааш явав.

Тэхён Жонгүг хоёр хичээл тарсны ар дээр цэвэрлэгээ хийхээр тохиролцон өөр өөрсдийн анги руу гаа орцгоолоо.

Жонгүг ангийн хаалгыг зөөлхөн нээгээд багшаас зөвшөөрөл авахад азаар тооны багш хичээл орж байсан тул тэр асуудалгүй орж чадсан юм.

-

Сүүлийн цагийн хонх дугарч Жонгүг хийсэн дасгал ажлаа шалгуулж амжаагүйдээ бухимдан хичээл номоо эв хавгүйхэн цүнхэндээ хийлээ.

-"Жонгүг?"

Жонгүг энэ хоолойг сонсмогцоо л санаа алдаж эргэн харвал Юри дэвтрээ барьчихсан зогсож байх нь тэр.

You ||TK||Where stories live. Discover now