12.

699 103 14
                                    

Сургуулийн үүдэнд суух Тэхён сургуулиас гүйн гарж буй бага ангийн хүүхдүүдийг харахдаа инээмсэглэн,

-"Ашгүй дээ." гэж өөрт сонсогдох төдий хэлээд цаг гаруйн өмнө л хийсэн дугаарынхаа доор байх ногоон товчин дээр дарлаа.

-"Ирчихсэн юм уу?"

Утасны цаана Жонгүгийн гайхсан дуу гарж Тэхён ч "Сая л ирлээ." хэмээв.

-"Одоо гарах болохоор түр хүлээж байгаарай." гэж хэлчихээд Жонгүг шууд л утсаа таслах аж.

Гурван сарын сүүлчийн өдрүүд хаврыг дуудаж буй мэт сэтгэлд тааламжтай санагдана. Тэхён өмссөн нимгэхэн хүрэмнийхээ халааснаас сүрчиг гарган цацаад үсээ ч бага зэрэг хөвсийлгөв.

Удалгүй түүний хүлээж байсан нэгэн гарж ирэн Тэхён дээр ирээд "Явцгаах уу?" гэж эв хавгүйхэн хэллээ.

Тэхён толгой дохин инээмсэглээд,

-"Өнөөдрийг хэр өнгөрөөв дөө?"

-"Бага ангийн хүүхдүүдэд давтлага өгөх хэцүү л байдаг юм байна, нэг хүүхэд бүр миний гаран дээр тоо бодсон хар даа?"

Жонгүг өөрийгөө ядарсан гэж хэлэх ч их л сэтгэл хангалуун байгаа нь Тэхёныг баярлуулж байв. Наян хоёрыг гуравт үржүүлж бичсэн цэнхэр бэх Жонгүгийн гаран дээр бичигдсэн байх бөгөөд тэр үүнийгээ байн байн харна.

-"Хавар болж байгаа болохоор бүх зүйл утга учиртай болж байгаа юм шиг санагдаж байх чинь." гэж хэлээд Жонгүг Тэхёнд нэг алхам ойртов.

-"Хаврын улиралд дуртай хэрэг үү?"

-"Бүр хайртай гээч."

Тэхён Жонгүгт хандаж "Түр зогсож бай." гэж хэлчихээд ил гарсан юүдэнг нь далд хийж өгөхөд Жонгүгт түүний сүрчиг таатай үнэртэнэ.

-"Сайхан үнэртэж байна."

Тэхён уруулаа бага зэрэг өргөн түүнд үнэртүүлж чадсандаа баярлан үг дугаралгүй цааш явав.

Жонгүгт тохиолдсон тэр явдлаас хойш Тэхён өдөр бүр Жонгүгийг гэрт нь хүргэж өгдөг болсон. Харин цагдаа нар хэрэгтнийг барихдаа "цуврал алуурчин" гэж Жонгүгт хэлсэн нь түүнийг улам их айлгасан хэрэг.

Тэхён үргэлж Жонгүгийг гэрт нь хүргэж өгч, хичээл нь тарах үед очиж авдаг. Хэчнээн орой байсан ч хамаагүй, Тэхён өөрийгөө ч үл хайхран түүн дээр ирдэг байлаа.

Тэд өмнөх шигээ дотно байхаа больсон ч өмнөх шигээ хөндий байхаа ч мөн больсон. Ойртож болохгүй хэр нь холдож болохгүй тийм л харилцааг тэд үүсгэж байв.

You ||TK||Where stories live. Discover now