Шөнө дунд Жонгүгийн утас дугарах үед тэр нүдээ нухалсаар босох аж. Тэмдэглээгүй дугаар байсныг ч харалгүй утсаа авсан Жонгүг "Хэн бэ?" гэж нойрмог хоолойгоор асуулаа.
-"Тэхён байна."
-"Шөнийн дөрвөн цагт ямар новшоо хүсээв?"
Жонгүг утсаа таслах гэж байсан ч Тэхёны цаана дугарах Жиминий "Үеэлийгээ ирж ав гэж байна өөдгүй новш минь." гэх ууртай дуу сонсогдов.
"Тоглож байгаа байлгүй дээ чөтгөр гэж."
Жонгүг залхуутай гэгч нь дулаахан орноосоо босоод удаанаар хувцасаа өмслөө.
Тэр Жиминийг өрөөндөө унтаж байгаа гэж бодож байсан ч түүний үеэл Жонгүгийг унтуулчихаад гараад явсан байж. Яг л жоохон хүүхдийг хуурж байгаа юм шиг.
Жонгүг Жиминийг Тэхёны үдэшлэгт байгаа гэдгийг сайн мэдэж байлаа. Учир нь Тэхён Жонгүгийг урьсан, гэсэн ч тэр зөвшөөрөөгүй. Харин Жимин үдэшлэгт хэзээ ч үгүй гэж хэлэхгүй хүн.
Тэхёноос хаягийг нь авчихаад гэрийнх нь ойролцоо газар байгаа гэдгийг мэдмэгцээ Жонгүг шууд л тийш зүглэлээ.
Гадаа тогтуун ямар ч салхигүй байх ба Жонгүгийн хурдан алхаанаас өөр чимээ үл гарна.
Тэр арай гэж тэднийг олон ирэх үед Жимин бараг л унтаж байв. Тэхён залхсан шинжтэй түүнийг түлхэн,
-"Би Жиминийг хэзээ ч ийм үглээ гэж бодож байсангүй." гэж хэллээ.
-"Ким Тэхён, миний үеэлийг уруу татахаа больчихвол сайн байна!"
Ийн хэлчихээд Жонгүг арай гэж Жиминийг тогтоон зогсоогоод нуруун дээрээ үүрэв. Харин Тэхён Жиминий нөгөө гарнаас түшин зогсоод,
-"Чи ирчихсэн байсан бол тэр ингэтлээ уухгүй л байсан юм."
Жонгүг хөмсгөө зангидан "Юу гэсэн үг юм?"
-"Бид үнэтэй дарсан дээр мөрийцсөн юм, чамайг ирэхгүй бол Жимин тэр дарсыг авна харин чамайг ирвэл би авна гэж. Тэгээд л чи ирээгүй болохоор Жимин бүгдийг нь уучихсан."
Жонгүг хүндээр санаа алдана.
-"Дахиж над дээр мөрийцөөд хэрэггүй, би юу ч болсон очихгүй болохоор."
Тэхён инээвхийлэх шиг болоод түүнтэй зэрэгцэн алхсаар нэг л мэдэхэд гэрийнх нь үүдэнд ирлээ. Замдаа тэд юу ч ярьсангүй. Тэхён хагас ухаантай, харин Жонгүг нойрмог явж байсан болохоор тэр.