11.

623 93 7
                                    

Жонгүг тодорхойгүй шалтгаанаар Тэхёноос зугтсаар хэдийн долоо хоног өнгөрсөн байлаа. Энэ хугацаанд тэд нэг нэгнээсээ хөндийрсөөр байв.

Жонгүгийн дотор байх нэг зүйл Тэхёныг ойртох бүрд нь түүнээс зайгаа барихыг хүсэх мэт тэр Тэхёноос хэтэрхий илт зугтах аж.

-"Тэхёнтой муудаа юу?"

Югём гэнэт түүнээс ийн асуухад Жонгүг санаа алдав.

-"Мэдэхгүй юм даа, ойлгохгүй нь." гэж хэлээд Жонгүг номын санч эгчийн түүнд үлдээсэн бүртгэлийн хуудсуудыг авсаар бослоо.

-"Илт байхад гүрийж байгааг нь хараад байгаарай."

Югём түүнийг ажилдаа орох гэж буйг ойлгон мөрөн дээр нь зөөлхөн цохиод,

-"Орой чамайг ажлаас чинь авах болохоор гоё хувцас өмсөх хэрэгтэй шүү, хамтдаа шөнийн клуб орцгооё."

Жонгүг сулхан толгой дохичихоод цааш явахад Югём толгойгоо сэгсрэн "Хөөрхөн охинтой уулзуулах гэж байхад урамгүй гэдэг нь." гэж амандаа бувтналаа.

-

Уншигчдын дунд зарласан тэмцээнд оролцох хүсэлтэй хүмүүс төсөөлснөөс нь их байсанд Жонгүг бага зэрэг гайхах аж. Хүмүүс нэг нэгээрээ орж ирсээр, Жонгүг ч тэднийг бүртгэж асуултаа асуусаар нэг л мэдэхэд үдийн цайны цаг болсон байв.

-"Эгчид явахаа хэлчихээд ажил руу гаа явсан нь дээр юм шиг байна." гэж Жонгүг өөртэйгөө ярин цааснуудыг хураах гэж байтал хаалга нээгдэж тэмцээнд орох хүсэлтэй өөр нэг хүн орж ирэв.

-"Уучлаарай одоо бүртгэл явагдахгүй, үдээс хойш ирж бүртгүүлээрэй."

Жонгүг Тэхён руу харалгүй ийн хэлчихээд түүнийг зөрөх гэхэд Тэхён түүнийг буцаан суулгалаа.

-"Яагаад байгаа юм?"

-"Чамаас л асуумаар байна. Жонгүг чи харин яагаад байгаа юм?"

Тэхёны хөмсөг зангирч ууртайгаар ийн асуув.

-"Чамд хамаагүй."

-"Чи надад хамаатай."

Жонгүг түүний өөдөөс сөрөөд хэрэггүй гэдгийг ойлгон чимээгүй л сууна.

-"Би явах хэрэгтэй байна." гэж Жонгүг зоригтой гэгч нь хэлээд босоход Тэхён түүний энгрээс зуурч хананд шахах нь тэр.

-"Зүгээр л чамтай ярилцмаар байна, надаас битгий зугтаа ойлгов уу?"

Тэхён энэ удаад аргадангуй өнгөөр ийн асуухад Жонгүг,

You ||TK||Where stories live. Discover now