15.

621 73 3
                                    

Jungkook POV.

Үе үе донслох автобусны донсолгооноос болж би үл ялиг хөмсөг зангидан нүдээ нээхдээ л Тэхёны мөрийг дэрлэж унтсан гэдгээ анзаарав.

Тэр намайг сэрсэн гэдгийг харав бололтой духан дээр минь үнсээд,

-"Унтаж чадав уу?" гэж энхрийлсэн хоолойгоор асуулаа. Хүн харчихсан байх вий гэж эмээсэндээ би толгойгоо хальт дээшлүүлэн эргэн тойрноо харвал азаар цөөхөн хүн байх бөгөөд ихэнхи нь унтаж байсан юм.

Би гараа өргөн хөшсөн биеийнхээ чилээг гаргачихаад түүний хацар дээр зөрүүлж үнсэн "Дажгүй шүү, шөнийн нойроо авчих шиг боллоо." хэмээхэд Тэхён намайг өхөөрдөж байгаа аятай инээчихээд миний мөрийг дэрлэв.

Дэгүгээс явахын өмнөх шөнө бид шөнөжин ярилцсан юм. Элдэв зүйлсийн талаар, өөрсдийнхөө талаар, ер нь бүгдийн талаар. Тиймээс л би ядарсандаа түрүүлээд унтчихсан хэрэг, харин Тэхён яагаад ч юм зүүрмэглэх ч шинжгүй сууж байх аж.

-"Чи унтаагүй юм уу?"

Тэхёныг миний хуруугаар тоглон суухад нь би ийн асуувал тэр хэнэггүй гэгч нь,

-"Би унтчих юм бол чам дээр нурж унаад сэрээчих байх гэж бодоод унтаагүй юм өө." гэлээ.

Яг энэ үед би яагаад ч юм тэнэг хүн шиг инээмсэглэж байв. Ойлгохгүй юм, түүний өөрөө ч тоолгүй хэлсэн хэдхэн үг нь миний тархинд хүрчихээд тэндээ хөгжим тоглох мэт намайг баярлуулна.

Би зүгээр л инээмсэглэн түүний толгойг дэрлэн нүдээ анихад Тэхён гэнэт өндийн босоод "Дахиад унтах гэж байгаа юм уу?" гэж гайхан асуухад би нойрмоглосон нүдээ нухлан,

-"Ядраад байна шд." гэчихээд өөрийн мэдэлгүй хошуугаа түрчихэв.

Тэхён миний унжсан уруул руу харж байснаа гэнэт духанд минь өөрийн духаа наан надад ойртох нь тэр. Нүдээ нарийсган миний уруул дээр үнсчихээд Тэхён намайг энгэртээ наан,

-"Хөөрхөн байхаа болихгүй бол би чамд үргэлж бууж өгөх юм шиг байна шүү Жонгүг!"

-"Болихгүй ээ, надад л сайн биз!"

Би түүн рүү харан өдөх мэт хөмсөгөө өргөн ийн хэлэхэд тэр инээмсэглэсээр над руу ширтсээр байх аж. Энэ удаад би ч түүний мөрийг дэрлэсэн чигтээ түүнийг ширтэнэ.

Тавхан хором л ширтэлцсэн. Гэхдээ яг л таван цаг өнгөрсөн мэт дэндүү хайр шингэсэн ширтэлт. Зүгээр л миний хацрыг илсэн. Гэхдээ яг л намайг тэвэрч байгаа мэт дэндүү дулаахан хүрэлт.

You ||TK||Where stories live. Discover now