13.

698 94 12
                                    

Ганцаар харанхуй гудамжаар алхах Тэхён утсанд нь ирсэн зурвасыг харан инээх аядаад мухар гудам руу оров.

Жонгүгаас болж сэтгэл санаа нь тавгүйтсэн ч түүний харамсаж буйг харахдаа гүнзгий амьсгаа авах шиг л болж ганцаар алхаж буй нь энэ билээ. Гэсэн ч түүний цээж өвдсөөр.

Жонгүгийн хэлсэн үгс түүний хөөрхөн уруулнаас гарсан гэхэд Тэхён одоо ч үл итгэнэ.

Тэхён явсаар том шөнийн клубийн үүдэнд ирэхдээ хамгаалагчидтай мэндэлсээр ядах юмгүй тийш орлоо. Түүний хувьд хэдийн дадал болсон зүйл.

Тэр харцаараа хэн нэгнийг хайсаар нүд нь эрсэн хүнээ олсон мэт харц нь өөрчлөгдөв.

-"Яах гээв?"

Тэхён хундагатай дарс уух бүсгүйгээс ийн асуухад бүсгүй инээд алдаж,

-"Шинэ төрлийн мэндчилгээ чинь таалагдаж байна." гэлээ.

-"Мэндлэх шаардлага ч байхгүй юмсан."

Тэхён захиалсан шар айргаа нэг амьсгаагаар уун ийн хэлчихээд бариу улаан даашинз өмссөн хөөрхөн гэхэд ч багадхаар бүсгүй рүү ширтлээ.

-"Жун Сүжон чамайг санасан гэдэг үгийг яагаад ч юм дэндүү их хүлээсэн юмсан."

Сүжон хундагаа ширээн дээр тавин Тэхён руу тайвнаар ширтсээр гунигтай гэгч нь хэлэв.

Тэхёнд түүний хэлсэн үгс инээдтэй санагдсан мэт тэр түүний үгэнд ёжтойгоор инээн,

-"Хэлсэн үгээ мартчихсан бололтой? Бид өнгөрсөн, бүх зүйл дууссан."

-"Үнэхээр өөр хүнтэй болчихсон байх нь ээ." гэж Сүжон түүний үгийг таслах шахам хэлээд харцаа ширүүсгэв.

-"Надад дурласан Тэхён хэзээ ч намайг түлхдэггүй байсан."

Сүжон түүний нүднээс харцаа салгалгүй хэлчихээд түүнд бага багаар ойртон,

-"Чи намайг санасан биз дээ?" хэмээгээд түүний өмд рүү гараа шургуулах нь тэр.

Тэхён яг л өөрийгөө тэвчиж буй мэт хөмсгөө зангидан түүний хийх үйлдэл бүрийг ажиглахдаа түүний гарыг өөрөөсөө холдуулав.

-"Чи согтсон байна, эртхэн харьсан чинь дээр байх." гэж Тэхён ууртайгаар хэлэхэд Сүжон түүнд улам наалдсаар үсээр нь гараа гүйлгэнэ.

Тэвчээр нь алдагдаж Тэхён түүнийг цааш түлхэхэд хоорондоо бараг л нийлэх шахсан хөмсөг нь Сүжонийг сандаргах аж.

You ||TK||Where stories live. Discover now