5.

601 90 5
                                    

Хичээл дууссаны дараа Жонгүг Югёмтой цуг сургуулиас гаран алхлаа. Тэдний ажилладаг газар нэг зүгт байдаг тул тэд ингэж явсаар хэдийн долоо хоног өнгөрчээ.

-"Чамд кафэд байх их таалагдаж байгаа юм шиг харагдаж байна."

Югём явган хүний гарцаар гарахдаа ийн хэлэхэд Жонгүг инээвхийлэн,

-"Тийм үү? Би өөрөө ч мэдээгүй юм байна."

-"Өчигдөр цэвэрлгээгээ ч хийлгүй ажил руугаа явсан биз дээ? Бас Тэхёнд өгөх давтлагаа ч мартчихсан. Чамд энэ ажил таалагдаж байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй."

Югём зайрмагны мухлагаас хоёр зайрмаг аван нэгийг нь Жонгүгт өгөөд "За за би явлаа, тэгэхгүй бол хоцрох нь. Баяртай." гэсээр цааш хурдлан алхлаа.

Харин Жонгүг түүний өгсөн зайрмагийг идчихээд кафэ руу орохдоо ажилчидтай мэндлэн ажилдаа орлоо.

Түүнд яагаад ч юм капучиногийн дурлам үнэр, коффэ найруулах үед савсдаг уур бас энэ кафэд шингэсэн дулаахан уур амьсгал таалагддаг. Хэдийгээр энэ газарт ажиллаад долоохон хоног болсон ч Жонгүг маш ихээр дассан байв.

Хаалганы хонх дугарах чимээнээр Жонгүг эргэн харвал Тэхён найз охиноо дагуулан орж ирж байгаа харагдав.

"Дахиад л."

Үнэндээ Жонгүг тэднийг энд ажиллаж эхэлсэн цагаасаа хойш харж байгаа билээ. Тэд энэ кафэгаар байнга үйлчлүүдгийн дээр өдөр бүр орж ирдэг.

-"Капучино, жимстэй цай."

Энэ удаад Тэхён биш түүний найз охин захиалга өгөв.

Жонгүг толгой дохиод хажуудах охиндоо тэдний захиалгыг өгөн намуухан хөгжим тавиад ширээнүүдээ цэвэрлэх аж.

Дунд эгнээний ширээг арчиж байх үедээ Жонгүг тэдний яриаг өөрийн мэдэлгүй сонсож байв.

-"Чи ойлгохгүй байна уу? Аргагүй шүү дээ, чи хэзээ ч намайг ойлгох гэж хичээж байгаагүй. Чиний хувьд би---"

-"Жухён шалихгүй зүйл дээр уурлахаа боль."

Тэхёны хоолой үл ялиг залхсан шинжтэй сонсогдох бөгөөд санаа алдах нь ч Жонгүгт сонсогдоно.

-"Шалихгүй зүйл гэсэн үү? Миний төрсөн өдрийг мэддэггүй, миний дуртай хоолыг ч мэддэггүй байж шалихгүй зүйл ярилаа гэнэ ээ? Би үргэлж чамд гомддог, чи хэзээ ч---"

-"Ойлголоо доо ойлголоо амаа хамхи гуйя."

Жонгүг түүний үгэнд гайхсандаа эргэж харвал охин баруун гартаа зүүсэн бөгжөө чулуудан хаяад Тэхёны ууж байсан жимстэй цайг өөр лүү нь асгаж орхив.

You ||TK||Where stories live. Discover now