6.

622 92 16
                                    

Маргааш өглөө нь Жиминд загнуулж сэрсэн Жонгүг залхуутай гэгч нь орноосоо бослоо. Тэр хэсэг сууснаа Жимин рүү харан,

-"Ойлголоо доо ойлголоо, би дахиж шөнийн клуб орохгүй. Ойлгосон болохоор битгий үглээд бай Жимин."

Жимин түүний өмсөж явсан хувцасыг угаалгын машинд хийчихээд хоёр гараа зөрүүлэн зогсоод түүн рүү муухай харах аж.

-"Сүүлийн үед Тэхёнтой их явдаг болжээ Жонгүг?"

Жонгүг Тэхён гэх нэрийг сонсмогцоо шөнө нь болсон бүхнийг санан духаа алгадав. Тэгээд хүндээр санаа алдчихаад шүршүүрт орохоор бослоо.

-"Тэхён шиг хүмүүстэй нийлээд хэрэггүй Жонгүг."

-"Чи найз нь байж ингэж хэлж байгаа юм уу?"

Жонгүг хүзүүн дээрээ алчуур тохчихоод угаалгын өрөө лүү орохдоо ийн хэлэхэд Жиминий дуу чангаран,

-"Чи бид хоёр өөр хүмүүс ойлгож байна уу? Тэхён бид хоёр зугаацах гэж л нийлдэг, харин тэр ямар зорилготой чамайг хоргоогоод байгааг ойлгох зүйл алга. Тэр нийлээд байхаар сайн хүн биш, би чамайг түүнтэй нийлж өөрийгөө баллаасай гэж хүсэхгүй байна." гэж гараа савчин Жонгүгт ойлгуулахыг хичээнэ.

Жонгүг хэсэг бодолхийлснээ "Өөр нэг хүн надад чиний тухай яг ингэж хэлж байсныг саначихлаа." гэчихээд үргэлжлүүлэн,

-"Тэхёнтой дахиж цуг байхгүй ээ, санаа бүү зов."

Жимин Жонгүгийг хичээлгүй байгаад баярлан өөрөө харин яарсаар гэрээсээ гарлаа. Хэрвээ тэр хичээлтэй байсан бол багш нар дунд олж авсан нэр хүндээ тэр дор нь алдах байсан биз.

-

Үдийн цайны дараахан сургуулийн урд ирэхдээ Жонгүг Жиминий орхиж явсан бэлтгэлийн хувцастай цүнхийг барьсан байх аж.

-"Би ирчихлээ."

-"Би гарах боломжгүй байна, ангийн үүдэнд хүрээд ир."

Жонгүг түүний үгэнд нүдээ эргэлдүүлэн хөлөө зөөж ядан сургууль руу орлоо. Яагаад ч юм түүнд энэ газар луу орох их ичгэвтэр санагдаж байсан юм. Яг л хэн нэгэн түүнийг хараад өчигдөр шөнө Тэхёны дээрээс хэрхэн тасран унасныг нь ярьчих юм шиг санагдана.

Түүнийг сургуулийн хоёр дахь давхар луу гарвал ямар нэг зүйл хагарах чимээ дуулдах бөгөөд хүүхдүүдийн гүйлдэх зүг рүү Жонгүг сониучирхан харлаа.

-"Надаас салчихаад баярласандаа шөнөжин зугаацаа юу?"

Өчигдөрхөн сонссон танил хоолой нь Жонгүгийг хэсэг бодолхийлэхэд хүргэв.

You ||TK||Where stories live. Discover now