7.

649 100 8
                                    

Хичээлийн улирал дуусах дөхөж шалгалтын долоо хоногууд ч өндөрлөсөн байв. Энэ үед хичээлдээ анхаарах хүүхэд бараг л үгүй.

Тэдний нэг бол Жонгүг.

Физикийн багшийгаа үл тоон цагийн ажил руу гаа найзынхаа хамтаар тайван алхаж буй хүү.

-"Хичээл ортол тоо бодохгүй байна гэхээр нэг л эвгүй санагдаж байна шүү."

Тэхён ийн хэлээд Жонгүгийн мөрөөр гараа давуулахад нөгөөх нь түүнийг шоолох аж.

-"Чамайг надтай хамт тоо бодох дургүй гэж бодож байсан юмсан, дуртай бололтой тийм үү?"

-"Чамтай цуг байхаар тоонууд нь ч томъёондоо амархан ороод байдаг юм."

Тэхёныг шоолонгуй хэлэхэд Жонгүг түүн рүү муухай харна. Тэгээд замын голд байдаг гэрлэн дохионоос салан явахдаа "Баяртай тэнэг минь, маргааш уулзъя!" гэхэд Тэхён хэсэг зогсож байснаа түүнд,

-"Хөөе тэнэг ээ! Маргааш Жиминийг биш намайг дэмжинэ шүү!"

Жонгүг гэнэт л маргааш болох сагсны тэмцээний тухай санасан бололтой нүд нь томрон Тэхёнд дөхөж очин түүнд хэлнэ.

-"Тэрийг бодож үзэх хэрэгтэй л дээ."

Тэр ийн хэлчихээд л Тэхёныг орхин цааш гүйхэд Тэхён түүний араас инээмсэглэн толгойгоо сэгсэрсээр цааш явлаа.

-

-"Чи амралтаараа хаана байх юм?"

Жонгүгтай цуг ажилладаг түүнээс хэдхэн насаар эгч охин түүнээс асуухад Жонгүг,

-"Гэр лүү гээ явах байх, харин та?"

-"Би ч бас явна гэж бодож байна."

Жонгүг толгой дохиод үргэлжлүүлэн ажлаа хийх зуураа гурван сар ямар хурдан өнгөрснийг гайхав.

Саяхан л тэр үеэлийндээ нүүн ирж, энэ газрын гайхмаар олон төрлийн хүрээлэл дунд дасан зохицож байсан сан. Саяхан л Жонгүг анх удаа үдэшлэгт орж танихгүй нэгнээрээ өмгөөлүүлж байсан сан. Бүх зүйл саяхан мэт боловч ардаа цаг хугацааны урт мөрийг татан бидний ард үлддэг гэдгийг тэр дахин нэг удаа ойлгох шиг болов.

Гэнэт Жонгүгийн халаас чичирж эхэлхэд тэр утсаа шалган харвал түүнд зурвас ирсэн байх аж.

Mochi :^

-Аав ээж хоёр ирж байгаа гэж байна хурдан хүрээд ир.

Жонгүг Жиминий эцэг эхийг ямар хатуу чанга хүмүүс гэдгийг сайн мэддэг тул захирлын өрөө лүү яаран ороод чөлөө авсаар гэрийнхээ зүг гүйлээ.

You ||TK||Where stories live. Discover now