18.

555 69 1
                                    

Энд тэндгүй гүйлдэх сургуулийн дүрэмт хувцастай хүүхдүүд их л сандарч догдолсон харагдана. Зарим нь уйлж, харин зарим нь баярлан гүйж байлаа.

Энэ бүхэн нэг давхарын ханан дээр наасан "Улсын шалгалтын хариу" гэх цааснаас болох аж. Хүүхдүүдийн хувьд хамгийн чухал шалгалт. Овооролдон зогссон хүүхдүүд нэг нэгээрээ холдсоор, яаран гүйлдэх хүүхдүүд нэг нэгээрээ ирж нэмэгдсээр байв.

Жонгүг тэдний л адил хариугаа харахаас айж ангиасаа гаралгүй сууна. Ангийнх нь хүүхдүүд орж ирсээр санаа алдахыг ажиглах Жонгүг нэг сайн амьсгаа авчихаад ангиасаа гарлаа.

Жонгүг шатаар доош буухдаа өөдөөс нь алхах Тэхёныг харан шууд л түүн рүү гүйн очих нь тэр.

-"Жо-Жонгүг зүгээр үү? Бас яагаад утсаа авахгүй байсан юм?"

Жонгүг толгойгоо сэгсрэн,

-"Би хариугаа хүүхдүүдтэй тулгахад ихэнх нь буруу байсан, Тэхён би айгаад байна..." гэж чимээгүй хэлэхэд Тэхён түүний үсийг илэн духан дээр нь үнссээр "Чи нээрээ хариугаа хараагүй хэрэг үү?"

Жонгүгийн нүдэнд цийлэгнэсэн нулимс доош урсаж тэр толгойгоо дохино.

Тэхён инээмсэглэн түүний хоёр хацрыг шахаад "Тэнэг минь дээ, чиний шалгуулагчийн код 0571 мөн биз дээ?"

-"Мөн."

Жонгүг арай тайвширсан бололтой, Тэхёны хуруугаар тоглон хариуллаа.

Тэхён энэ удаад улам чанга инээн түүний уруул дээр үнсэхэд Жонгүг гайхан түүн рүү асуулт эрсэн харцаар ширтэв.

-"Чиний хариу буруу байсан болохоор бусдын хариутай зөрсөн юм биш, бусад хүүхдүүд буруу хийчихсэн болохоор тэр шүү дээ! Алив энийг хар даа..." гэж хэлээд түүнд утсаа гаргаж ирэн дарсан зургаа харуулахад Жонгүгийн шалгуулагчийн код "I" гэх тооны ард байсан юм.

Жонгүг нүдэндээ ч итгэсэнгүй, амандаа ямар нэг зүйл бувтаначихаад шууд л Тэхёныг орхин цааш гүйх нь тэр. Тэр зүгээр л итгэж чадсангүй.

Тэр овоорох олон хүүхэд дундуур эвтэйхэн алхалсаар ойртон харвал үнэхээр л "I-0571" гэх тоог харав. Жонгүг хэсэг зуур баярласан ч Тэхёны кодыг хайхад "II-0551" гэх дугаар яг түүний доор байсан юм.

Одоо л санаа амарч байна.

Жонгүг гүнзгий амьсгаа аван цээжин дээрээ гараа тавихад Югёмийн чанга дуу түүний чихэнд хадлаа.

-"Жонгүг чи нэгт орсон байна!"

Югём түүнийг чиглэн ирээд тэврэхэд Жонгүг баярлан инээмсэглээд доороо дэвхцэнэ. Харин тэдний эргэн тойронд зогсож байсан хүүхдүүд Жонгүг рүү харж баяр хүргэх нь хүргэж, хоорондоо шивнэлдэх нь шивнэлдэнэ.

You ||TK||Where stories live. Discover now