17.

555 71 1
                                    

Author's POV.

Жиминтэй цуг буйдан дээр суух Жонгүг гартаа атгасан гурван тасалбар луугаа байн байн харан инээмсэглэх аж.

Жимин үүнийг нь анзаарав уу гэлтэй нүдээ эргэлдүүлэн,

-"Зүгээр л нэг кино шүү дээ Жонгүг, ингэж баярлах хэрэг юу байна?" гэж асуухад нөгөөх нь тоосон ч шинжгүй утсаа шүүрч аван цаг харав.

-"Би Тэхёных руу орлоо, чи өөрийнхөө тасалбарыг өөрөө аваад яв. Бид хоёр түрүүлээд явж байя." гэсээр Жонгүг жийнсэн цамцаа өмсөн Жиминийг гомдоллож ч амжхаас өмнө гарч явлаа.

-"Хосуудтай кино үзнэ ээ? Больж үз Пак Жимин, юугаа бодож цуг үзье гэж хэлдэг байна аа?"

Жимин өөрийнхөө тасалбарыг харан ийн амандаа бувтнан ширээн дээр тавьчихаад үргэлжлүүлэн зурагтаа үзэн сууна.

Харин Жонгүг дөнгөж орцноос гарахдаа л өөдөөс нь алхах Тэхёныг харан ангайх нь тэр.

Тэр үнэхээр новшийн халуухан харагдаж байна...

Тэхён Жонгүгийн өмнө ирэн тоглоомтойгоор гараа нүднийх нь өмнө сэгсэрхэд тэр сая л түүнээс харцаа салган хөмсөг зангидлаа.

-"Чи ингэж хувцаслана гэж хэлээгүй!"

Жонгүг хошуугаа урагш түрэн Тэхёны өмссөн энгийн хар жийнс, хар футболк руу заахад өнөөх нь гайхан хөмсгөө өргөв.

-"Энгийн л хувцас юмсан."

Жонгүг заримдаа түүнд ямар ч хувцас дэндүү гэлтэй сайхан харагддаг гэдгийг мартчихдаг юм. Тэгээд л үргэлж түүнийг ширтэх охидын харцыг үзэн яддаг хэрэг.

-"За яахав, хамаа алга."

Жонгүг уруулаа жимийсээр ийн хэлэхэд Тэхён инээд алдан түүний хацарнаас чимхэн,

-"Чи ч гэсэн сайхан харагдаж байна." гэж хайрлангуй хэлээд түүн рүү хэсэг ширтэн зогсох аж.

Тэд явсаар Тэхёны машины урд ирэхэд Тэхён Жонгүгийг түрүүлж суулган бүсийг нь бүслэхэд Жонгүг инээд алдан "Өөрийгөө яг л таван настай хүүхэд шиг мэдэрч байна шүү."

-"Угаасаа хүүхэд юм байж!"

Тэхён хамраа үрчийлгэн ийн хэлчихээд шууд л жолоогоо барин хөдлөв. Жонгүг утсаа түүний машинтай холбон утаснаасаа дуу тавин явах бол Тэхёнд түүн рүү ширтэхгүй жолоогоо барих хэцүү байлаа.

Жонгүгийн үс цонхоор орж ирэх салхинд хийсэж, тэр өөрөө инээмсэглэн дуртай дуугаа дуулан сууна. Үзэсгэлэнтэй хоолойг нь гэрэлтүүлэх түүний хөөрхөн инээмсэглэл Тэхёны тархинд яг л бичлэг бичих мэт хадгалагдана.

You ||TK||Where stories live. Discover now