1. Кан Еэжин

2K 83 0
                                    

Kang Yejin

Өглөөний 7 цаг орчимд "Еэжин аа босоорой, удахгүй хичээл орох цаг чинь боллоо" гэх нэгэн эмэгтэйн дуу гэрт хадав. Нойрмоглон босоод орд харш мэт гэр дундуураа холхисоор өөрийгөө бэлдэж доош буулаа. Сая намайг сэрээсэн хүн манай гэрийн үйлчлэгч байжээ. Нойрноосоо болоод ч тэр үү, ээжийг байна гэж бодоод баярлаж байлаа шүү. 

Босож цайгаа уучхаад гадуур хувцасаа аван гэрээсээ гарлаа. Гадаа аль хэдийнээ ирээд хүлээж байсан жолооч над руу ойртон бөхийгөөд буцан хав хар тансаг машиныхаа хаалгыг онгойлгож өгөн суухыг минь хүлээнэ.

Би ч аль хэдийнээ үүнд дасчихсан болохоор шууд л машиндаа орж суун утсаа нээн шалгав.

"Еэжин аа, яагаад үдэшлэгт ирээгүй юм бэ?"

"Манай сургуулийн гүнж Еэжин байхгүй болохоор уйтгартай байлаа"

"Дараа нь заавал ирээрэй"

"Манай Еэжин яагаад ирээгүй юм бэ?"

"Хэн чинийх гэж? Дургүй хүрчихлээ" гэсээр утсаа хажуу тийш чулуудаж орхив.

Бараг өглөө бүр л утсаа нээх болгонд ийм зүйл тохиолдоно. Утсанд тасралтгүй мэдэгдэл ирж өдөр бүр гэртээ үдэшлэг хийж буй хүүхдүүдийн утгагүй урилгууд.
Намайг баян айлын ганц охин болохоор л ингэж байдаг юм. Энэ нойтон хамуу шиг хүмүүсийг үнэхээр чин сэтгэлээсээ үзэн яддаг гээч.

Кан Еэжин. 18 настай ахлах ангийн 3-р ангийн сурагч. Гэсэн ч аль хэдийн том болсон хүн шиг л байдаг юм. Үргэлж олны анхааралд. Яагаад гэвэл би чинь баян айлын ганц охин шүү дээ. Зүгээр ч нэг баян айлын охин биш солонгосын топ 5 компанийн тэргүүлэгч болох КJ корпрацийн өв залгамжлагч болохоор л тэр.
________________________________

Сургуульд орж ирэхээс авхуулаад таарсан хүн болгон л надтай мэндэлнэ. Бүр багш нар хүртэл түрүүлж мэндэлэх нь хэвийн л үзэгдэл болжээ. Гэвч энэ бүхэнд би үнэхээр дургүй.

Ангидаа орж ирсэн ч бас л адил. Ангийн хүүхдүүд ч надтай аль болох ойр дотно байхыг эрмэлзсээр. Гэвч одоог хүртэл хэн нь ч амжилт олж чадаагүй.
Ганц хүнийг эс тооцвол. Гэсэн ч одоо тэр хүнийг харахад л огиудас хүрч нүд хорсдог болчихжээ.

Flashback

2 жилийн өмнө:

Хэзээнээс ч юм бүү мэд түүнийг шилжиж ирсэн энгийн л нэг өдрөөс хойш л энэ нэг хүнийг харах болгонд л зүрхний цохилт түргэсэж, ачааллаа дааж ядан өдрийг давах болов. Гэртээ ирсэн ч тэр хүн толгойноос гарахгүй хэвээр. Тэр л хүн миний өдрийн бодол шөнийн зүүд болж надад гуниг, догдлолыг зэрэг зэрэг мэдрүүлдэг байлаа.
Тэгтэл нэг л өдөр тэр хүний амнаас миний тэгж их сонсохыг хүсээд байсан үг гарсан юм.

Тэхён "Еэжин аа, Хоёулаа түр ярилцъя" гэсээр тэр намайг сургуулийн дээвэр дээр дагуулан гарч ирэн "Шууд гол яриандаа оръё. Юу, тэгэхээр би чамд сайн юм шиг байна"

Ямар ч нүүрний хувиралгүй ингэж хэлсэн ч миний зүрх бараг л дэлбэрэх шахаж байлаа.
Би харин яахаа мэдэхгүй зүгээр л толгой дохисон юм.

Тэр цааш яриагаа үргэлжлүүлэн
"Тэгэхээр өнөөдөр бидний эхний өдөр гэж ойлгож болох уу?" гээд шууд л уруул дээр минь үнсчих нь тэр.

Бурхан минь би яг үхэх нь! Хэтэрхий догдлоод баярлаад байна. Зүрх минь тэсээрэй.

Би ч ичингүйрэн байж арай гэж толгой дохиод "Тийм л байх" гэлээ. Харин тэр толгой дохисоор буцаад яваад өгсөн юм.

Энэ явдал болсноос хойш бид хоёр ч их л сайхан явж байлаа. Хамтдаа болзоод, хотоор зугаалаад л. Заримдаа тэр гэрт хүн байхгүй үед манайд ирж бид хамтдаа кино ч үзэж болздог байлаа. Түүнийг юу хүснэ би бүгдийг нь биелүүлнэ. Бас би бусад хүмүүст үерхэлээ хэлэхийг хүсээгүй ч тэр хэлэх ёстой гэсэн болохоор үг дуугүй л түүний хэлснээр хийсэн. Түүнийг өөр дээрээ байлгах ганц арга нь л энэ гэж боддог байсан. Гэхдээ тийм байгаагүй...

Үнэхээр чамд хайртай л бол ямар ч шалтгаангүйгээр чамтай хамт эцсээ хүртэл үлдэх ёстой юм билээ.

1 жилийн өмнө:

Бид үерхээд 1 жил болжээ. Өнөөдөр бидний 1 жилийн ой.

Тэр над руу залгаж байна. Би ч дотроо ашгүй тэр санаж байгаа бололтой гэж бодон инээмсэглээд түргэхэн шиг л утсаа авлаа. Мэдээж тэр санах ёстой шүү дээ.

"Гэрийнхээ үүдэнд гараад ир" Тэрээр ингэж хэлээд л тасалчихав. Яарсаар гарч иртэл тэр нүүрэндээ хүйтэн хөндий дүр төрх тодруулчхаад зогсож байх аж.

Би гүйж очоод түүнийг тэврэх гэсэн ч тэр намайг шууд л өөрөөсөө холдуулж орхив.

Үг хэлэхийн завдалгүй зөрүүлэн "Хоёулаа больё" гэх нь тэр.

"Юуг больё гэж?"

Тэхён "Энэ утгагүй харилцааг дуусгая гэж байна. Салъя!" Бараг орилох шахам ингэж хэлээд шууд л яваад өгсөн. Би шөнөжингөө уйлж хоносноо маш сайн санаж байна.

Маргааш нь сургуульдаа явах замдаа "Тэр ч бас уйлсан байх. Зүгээр л түр зуурын буруу бодолдоо автсан байх" гэж бодон явсаар сургууль дээрээ ирж билээ.

Гэсэн ч ангид орж ирэх тэр үед энэ бодол маань ул мөргүй сарниад алга болчхов.
Тэр аль хэдийнээ дараагийнхаа охинтойгоо үнсэлцээд байж байна шүү дээ.

Ангийхан бүгд намайг шоолж байгаа байх даа. Гэсэн ч гаднаа гаргаж чадахгүй байгаа байх. Энд өрөвдэлтэй нэгэн болж үлдсэн нь ганц би л бололтой. 

Тэр үеэс эхлэн гэнэн цайлган Еэжин биш харин хүйтэн хөндий Еэжин гэх хүн бүтээгдэж эхэлсэн бололтой. Яагаад ч юм тэр явдлаас хойш би огцом өөрчлөгдсөн. 

________________________________

Зиа, ингээд анхны бичвэр маань эхэллээ. 

2021.12.25

EVERYTHINGWhere stories live. Discover now