24. Үргэлжлэл

492 46 17
                                    

Kang Yejin

"Ээж ээ, өнөөдөр орой Ёнжүны гэрт тэдэнтэй хамт оройн хоол идэхээр болсон. Бид хоёр орой ирж авах болохоор бэлдээд байж байгаарай" хэмээн чанга ярисаар би өрөөнөөсөө гарч ирлээ.

Гал тогоонд өглөөний цай бэлдэж байсан ээж, хоолны ширээн дээр цай уунгаа сонин уншиж байсан аав хоёр хоёул зэрэг нар руу харж таарав. Би гайхан "Яасан бэ? Ямар нэг асуудал байна уу?" гэхэд аав инээгээд "Үгүй дээ, зүгээр л охиноо харж байна" гээд намайг цайгаа уухыг дохилоо.

Ээж хоолнуудаа ширээн дээр тавьж дуусаад өөрөө ч суудалдаа суун "Тэгэхээр өнөөдөр чи ямар төлөвлөгөөтэй юм?"

Би "Өнөөдөр дэлгүүр хэсэж бас Сүбин, Бомгю хоёртой уулзаад оройхондоо Ёнжүнтай хамт ирж та хоёрыг аваад тэднийх рүү явна. Нэг иймэрхүү л"

"Энэ охин ч бид хоёрт үзэгдэхээ байх нь ээ" аав ийн хэлээд хөнгөхөн хөхөрнө. Би инээгээд "Оюутан болчихвол бүр ч харагдахгүй байх даа. Одоо яана даа" гэхэд бид бүгд инээлдэн хоолоо идэцгээв.

Тийм ээ, манай гэр бүл маш удаан хугацааны дараа буцаж аз жаргалтай энгийн гэр бүл болж чадсан. Бүгд тэрний минь л ач.  Үнэхээр түүний хэлсэнчлэн зүгээр л энгийн яриа өрнүүлэхэд л бүх зүйл сайнаар эргэдэг гэдгийг ойлгосон.
________________________________

Ёнжүн "Тэгэхээр та гурав надгүйгээр гарах гэж байгаа хэрэг үү?" гэж утасны цаанаас ууртай байгаа мэт хоолойны өнгөө өөрчлөхийг хичээсэн ч цаанаасаа л эгдүүтэй сонсогдож байсан юм.

"Тийм ээ. Бид гурав удаан уулзаагүй бас уулзах бүрдээ чамайг дагуулаад явахаар тэдэнд эвгүй шдээ"

Ёнжүн "Юу? Яахаараа эвгүй байдаг билээ. Харин ч тэд чинь миний зүрхний андууд шдээ" хэнэггүй хэлсэн үг нь намайг мөдхөн инээлгэж дөнгөнө гээч.

Би инээдээ барьж ядан "За болог ээ, уг нь миний л найзууд юмсан. Чи өнөөдөр надтай уулзах хүртлээ Тэхёнтай уулзаж болно шүү дээ. Ммм?"

Ёнжүн "Үгүй ээ, тэр надтай гарахгүй гээд завгүй гэж худлаа яриад л байна лээ. Би угаасаа болилоо. Чи өөрөө ганцаараа ирээрэй" гэхэд нь нүдэнд яаж хошуугаа унжуулж байгаа нь шууд л төсөөлөгдөж байлаа.

Би "Аав ээж хоёрт Чамтай хамт очно гээд хэлчихсэн. Ёнжүн надад уурлаад гурвуулаа явахаар болчихлоо гээд хэлчихье дээ тэгвэл. Баяртай" гээд таслах гэтэл Ёнжүн орилоод "За за тоглосон юм аа. Очиж авна аа. За тэгвэл залгаарай би очоод авъя. Баяртай хайрт минь" гээд дуудлага тасрав.

EVERYTHINGWhere stories live. Discover now