21. Үнэ цэн

349 34 11
                                    

Author's POV

Еэжин тэр өглөө нь юу ч идэж уулгүй хурдхан л Ёнжүнтай уулзахыг хүсэн сургууль дээр уулзъя гэсэн утгатай зурвас илгээгээд машиндаа суун сургууль руу хөдөллөө. Ёнжүныг л харчихвал, түүнийг л тэвэрчихвэл бүх зүйл дээрдэх мэт санасан хэрэг.

Ёнжүн ч мөн Еэжинээс авсан зурвасаа хараад сургууль руугаа гүйлээ. Тэр аль хэдийн Еэжины гэрийг зүглэж байсан юм л даа.

Ёнжүныг ангидаа орж ирэхэд Еэжин аль хэдийн ирчихсэн ширээгээ дэрлэн хэвтэж байлаа.

Ёнжүн түүнийг хараад хажууд нь суун "Сайхан амарсан уу?" гэв. Тэр юу болсон талаар асуухыг хүссэн ч түүнд дарамт болохгүйн тулд өөрөө ярьтал нь хүлээхээр шийджээ. Тэр өмнө нь Еэжины амнаас сонссон бүхнээ бүгдийг нь маш сайн санаж байгаа нь энэ.

Еэжин нүдээ нээн өндийж суугаад "Бараг л" гээд өөр үг дуугарсангүй Ёнжүныг тэвэрлээ.

Ёнжүн ч зөрүүлэн тэврээд нурууг нь зөөлөн илж өгөв. Яалт ч үгүй түүнд ямар нэг зүйл тохиолдсон болохыг мэдээд түүнийг сэтгэл санааг дээрдүүлэх ямар нэг зүйлийг толгойн дотроо хайж байв.

Тэгээд нэг юм санав бололтой "Нээрээ Бомгю, Сүбин хоёртой ойрд уулзсан уу?"

Еэжин залхуутайяа толгой сэгсрээд "Холбоо ч бариагүй удчихаж"

Ёнжүн энэ удаад үсийг нь илээд "Тэгвэл хоёулаа чөлөө аваад өнөөдөр тэр хоёртой хамт ханатлаа хөгжилдье. Ямар вэ дээ?"

Еэжин инээгээд "Чиний бодож олсон хамгийн шилдэг санаа байна" гээд цүнхээ аваад "Алив явцгаая! Чөлөө авах ч шаардлагагүй биз" гээд Ёнжүны гараас атгасаар ангиас гарлаа. Ёнжүн сургуулиас гарав уу үгүй юу шууд л утсаа гаргаж ирээд өөрөө тэдэн рүү залгахаа хэлээд тэр хоёрын аль нэг рүү нь залгах шиг болов.

Удсан ч үгүй чанга чанга дуугарсаар "Ээе, андаа. Юу байна даа. Өнөөдөр та хоёр завтай юу?"

"За тэгвэл Еэжин бид хоёр яваад очъё" гээд утсаа тасаллаа.

Еэжин нэлээн гайхсан царайтай инээгээд "Бомгю л биз дээ. Хэзээ та хоёр ийм дотно болчихоо вэ?" гэхэд Ёнжүн тохуурхангуй хараад "Сүбин та хоёр түүний төрсөн өдрийг мартсан өдрөөс хойш гэх юм уу?"

Еэжин "Энэ явдлыг дахиж яриад үзээрэй" гэж нэлээн ууртай хэлэхийг хичээсэн ч амжилт эс олов.

Тэд бараг л очих газраа ирээд байхдаа Еэжин ам нээж "Хоёулаа өөрсдийгөө хэлэх хэрэгтэй биз дээ, тийм ээ" энэ удаад тийм ч итгэлтэй сонсогдсонгүй. Ёнжүн толгой дохиод "Гэхдээ цаг нь болоогүй гэж бодож байвал чи өөрөө л мэд. Надад хэзээ ч байсан зүгээр. Чи байгаа болохоор бүх юм зүгээр ээ" харин энэ үед Еэжин Тэхёны талаар бодоод амжлаа.

EVERYTHINGWhere stories live. Discover now