17. Номын сан

338 43 6
                                    

Author's POV

7 хоног хичээлээ тасалдуулсан сурагчид одоо багшаасаа нэмэлт даалгавар аван ангид хоёулахнаа сууна.

Еэжин өөрийн хичээлээ чадахаараа мэрийн хийх бол хажууд нь суух сахилгагүй толгой зүгээр л түүнийг ширтэн цаг өнгөрөөр аж.

Еэжин дэвтэр дээрээ хэсэг юм бичиж байгаад л үзгээ салган үе үе бодлогошрон сууна. Үүнийг нь харсан Ёнжүн хэд хэд инээд алдахыг сонссон Еэжин санаа алдаад өөдөөс нь харлаа.

Гэтэл төсөөлөө ч үгүй дүр зураглал. Нүдээ хамгаалах зориулалттай мөнгөлөг хүрээтэй нүдний шил, нэг гартаа үзгээ барин эргэлдүүлж харин нэг чихнийхээ дээр харандаагаа тогтоочихсон өөдөөс нь харан инээмсэглэнэ.

Үүнийг харсан Еэжины зүрх золоор л дэлбэрчихсэнгүй. Уг нь түүнд битгий садаа болоод бай гэж сануулах гэж толгойгоо өндийлгөсөн ч бүр ч илүү анхаарал нь сарнин одох шиг болжээ.

Ёнжүн инээгээд "Яасан, юм хэлэх гэсэн юм уу?" бас түүний намуухан ярих сэтгэлд таатай хоолой, энэ нөхцөл байдлыг улам л амтлаг болгоно.

Еэжин нэг хоолойгоо засаад "Хичээлээ хурдан хий, дуусчихаад номын сан орох ёстой. Эрт явмаар байвал яваарай" гээд шууд л хийж байсан зүйлээ үргэлжлүүлэхийг оролдлоо. Гэсэн ч амжилт эс олов. Түрүүний харсан Ёнжүны царай нүдэнд нь төсөөлөгдөн хоолой нь дахин дахин давтагдан тоглогдсоор.
________________________________

Дахин хэдэн цагийн өмнөх зураглал мэт. Яг л хэвээрээ.

Хичээл хийх гэж орж ирсэн ч Еэжин аль хэдийн номын сангийн тавиур дээрээс санамсаргүй олсон номоо ухаанаа алдан өдрийн бодлоо ч мартан номоо шимтэн уншина. Харин Ёнжүн үүнийг нь нүд салгалгүй харан суусаар л.

Еэжин нэг нүдээ эргэн тойрон руу гүйлгэж хараад одоо ч өөрийг нь ажин суух Ёнжүныг хараад "Чи явж бай даа, би ч бараг энэ номыг дуусгахаас нааш босохгүй нь бололтой" гээд нухацтай царайлан буцан номоо уншиж эхэллээ.

Яагаад ч юм дахиад л Ёнжүны эгдүүг хүргээд байх юм.

Хийж байгаа үйлдэл, харж байгаа харц, хэлж байгаа үг, гаргаж байгаа өхөөрдөм авиа бүр нь хөөрхөн. Гаднаа хатуу байдаг ч ганц уншсан номоо хүртэл өөртэйгөө салшгүйгээр уяж чаддаг, жижиг зүйлс бүрээс амьдралын үнэ цэнийг мэдэрдэг Кан Еэжин. Энэ охин ч бас хэн нэгний амьдралаа үнэ цэнтэй хэмээн нандигнаж явах томоохон шалтгаануудын нэг. Тэр хүн бол Чүэ Ёнжүн.

Ёнжүн "Зүгээр ээ, тэгвэл би ч бас нэг ном олоод л уншаад байж байя. Тэгээд хамтдаа явцгаая. Чамайг дуусахаар" тэрээр үгээ хэлж дуусан дуустлаа зөвхөн Еэжин рүү л харсан юм. Өөр хаашаа ч биш, бүх анхаарлаа түүндээ зориулсан жижиг деталь бүрийг нь тархиндаа хадгалах мэт. Харцаараа түүнтэй ойлголцохыг хичээх мэт л түүнийг хайрлангуй харж байсан юм.

Ярьж дуусаад хэлсэнчлэн өндөр номын тавиур дундуур холхин нэг ном олж авлаа.

Еэжин түүнийг нь харах гэсэн ч тэрээр түүнтэй ойртсон ч үгүй, 2 ширээний цаад суудалд очин цааш нуруугаа харуулан суучихав.

Еэжин ч бас буцан номоо уншихаар харцаа буурууллаа. Гэсэн ч баын байн харц нь өөр нэгэн рүү гүйсээр л байх ажээ.
_______________________________

Одоо тэд хамтдаа хотын гудмаар алхаж явна. Ёнжүн Еэжиныг хүргэж өгч байгаа нь энэ билээ.

Замын туршид тэд хоёул юу ч дуугарсангүй. Алхах үед хааяа хааяа хоёр гар нь шүргэлцэх ч хоёул цочин гараа татаж авах нь инээд хүрмээр. Юу ч ярилгүй явсаар аль хэдийн Еэжины гэрийн гадаа ирэн Еэжин ч баяртай гээд гэр лүүгээ орох гэтэл Ёнжүн гарнаас нь татан зогсоогоод

"Нөгөө... Хэлэх зүйл байна"

Еэжин ч толгой дохиод түүнээс хариу хүлээнэ

Ёнжүн бугуйгаа нь татсан гараа сулруулан харин буцаж нэг гарнаас нь хоёр гараараа атгаад итгэл муутайхан "Би чамд сайн. Бараг л хүүхэд байхаасаа сайн байсан. Анх намайг уйлахад аргадаж өгөхөд чинь л яг чам шиг ийм мундаг найз охинтой болно доо гэж бодогдсон. Дараа нь ахлах сургуулийн 1-р ангидаа чамайг манай сургуулийн урдуур өнгөрч явахыг чинь хараад шууд л таньсан. Тэгээд л би мэдсэн юм. Зүрх минь чамайг харсан даруйдаа түргэн түргэн цохилоход багадаа мөрөөдөж байсан тэр мундаг хүчтэй охин нь чамайг юм байна аа гэж. Харин чи миний сэтгэлийг хүлээж авах уу?" гээд гүнзгий амьсгал аваад түүн рүү болгоомжлонгуй харлаа.

Еэжин балмагдсан ч тайван байхыг хичээн "Бодож үзээд хариугаа хэлье. Маргааш хичээлийн дараа сургуулийн дээвэр дээр гараад ирээрэй. Тэр үед би хариугаа хэлье" гээд гэр лүүгээ байдаг хурдаараа орчихов.
________________________________

2022.05.24
Одоо ёстой хөөрхөн юм болно доо 🥺

EVERYTHINGWhere stories live. Discover now