18. Дуртай зүйл

321 39 8
                                    

Author's POV

Еэжины гэрийн гаднаас буцан харих замдаа бодлогошрон алхана.

"Тэгж хэлдэггүй байж уу? Ёстой нэг. Маргааш яаж нүүрийг нь харна аа. Эвгүй мэдрэмж төрүүлсэн бол яах вэ? Бурхан минь гэж! Хүнд сэтгэлээ илчлээд гэдэг чинь ийм хэцүү зүйл байсан юм уу? Хэн мэдэхэв дээ. Тэр номыг уншдаггүй л байж! Шал худлаа байсан байна!" ингэж үглэсээр утсаа гаргаж ирэн хэн нэгэн рүү залгалаа.

Оройхон номын санд тавиур дээрээс хайж хайж олсон ном нь "Хэрхэн сайн хүндээ сэтгэлээ илчлэх вэ? (Олон мянган хосуудын хайрын хөтөч болсон шилдэг борлуулалттай ном)" гэх гарчигтай байжээ.

Хөвгүүн номыг олсон даруйдаа нүд нь гэрэлтэж ирээд шууд л шүүрэн авч, Еэжинд харагдахгүй гэсэн дээ холхон очиж суусан хэрэг.

Одоо харин өөрийнхөө хийсэн үйлдэлдээ ичин, өөрийгөө шоолж байлаа.
________________________________

Еэжиныг гэртээ ороход аав, ээж хоёр нь хоёул дэмий л доош харан юу ч ярилгүй сууна.

Еэжин нам гүмийг эвдэн зөөлнөөр "Би ирлээ" гэв. Хэдий зөөлөн хэлсэн ч чив чимээгүй байх том харшид байгаа бүхэн тод сонсож чадахаар байсан юм.

Аав нь дээш өндийж түүнийг хараад ирээд суу гэр шиг толгойгоороо дохилоо. Хэсэг хэн ч юу ч ярилгүй чимээ аниргүй байсны эцэст ээж нь түрүүлж ам нээлээ.

"Аав бид хоёр чинь салахаар болсон. Удахгүй асуудлаа цэгцэлчихээд би удахгүй Америк явна. Удаан хугацаанд хэн хэнийгээ зовоосоор ирсэн болохоор" гээд дуугаа хураачихав.

Харин энэ үед Кан хатагтай "Уучлаарай үр минь, ээж нь хэтэрхий тэнэг байж. Гэхдээ ээж нь аль хэдийн аавыг нь уучилсан болохоор чи минь ч бас хичээгээрэй. Харин мулгуу ээжийгээ уучлах хэрэггүй. Сүүлийн удаа тэвэрмээр байгаа ч хэтэрхий ахадсан хэрэг болох байх. Чангаар хэлж чадахгүй ч бодолдоо ч болов чамайгаа энхрийлье, бяцхан охин минь. Охин үр чи минь ээждээ хэзээд,аз жаргалыг авчирдаг сахиусан тэнгэр минь юм шүү. Хайртай гээд хэлмээр байгаа ч шархлуулчих вий гэж айж байгаа хулчгар ээжийгээ нэг сайн хараагаад урагш тэмүүлээрэй. Үргэлж хайртай шүү" хэмээн тасралтгүй өөртөө хэлж байсан юм.

Энэ орчлон дээрх хэн хүнээс илүү хайртай охиноо ингээд сэтгэлийн шархтай үлдээж байгаа ч өөрт нь хүйтэн ханддаг байсан охиндоо гомдох эрх түүнд байсангүй. Сэтгэлийнхээ гүнд хайрлаад хоног бүрээр дэвжих түүнийг гэх эхийн хайраа ил гаргалгүй, булшиндаа ч хүртэл хамт авч явахаар шийджээ.

EVERYTHINGWhere stories live. Discover now