14. Уйланхай

386 43 3
                                    

Author's POV

Ёнжүн аль хэдийн Илсанд иржээ. Ирсэн хойноо буруу юм хийчихэв үү? Хаанаас олно гэж ирдэг байна аа. Хонох газар ч байхгүй? Тэгээд буцаад явах хэрэг үү? гэх мэт өөрийнхөө дотоод бодлуудтайгаа тэмцэлдэнэ.

Цаг ч нэлээн орой болчихсон байдаг. Гэнэт өнөө асрамжийн газрыг санан ойр хавийн хүмүүсээс асуун замчлуулан ашгүй нэг юм олоод ирэх нь тэр. Гадаа нь нас насны хүүхдүүд хамтдаа тоглон хөгжилтэй нь аргагүй инээлдэх дуу цангинана.

Гэсэн ч Ёнжүн зөвхөн өөрийнхөө хайртай нэгнийг л нүдээрээ гүйлгэн хайж байлаа.
Нэлээн удаан харж зогссон ч хайсан нэгнээ олсонгүй. Харин нэг бяцхан охин гүйж яваад бүдэрч унахын даваан дээр Ёнжүн түүнийг тэвэрч авч амжив.

Ёнжүн "Зүгээр үү? Бэртсэн үү?"

Охин инээгээд "Зүгээр ээ, баярлалаа царайлаг ах аа" гээд буцан явах гэхэд түүнийг зогсоогоод "Ах нь юм асууж болох уу? Ахдаа туслаач" гээд зөөлөн инээмсэглэлээ.

Охин "Та намайг аварсан болохоор тэгье ээ"

Ёнжүн "Урт хар үстэй, их хөөрхөн эгч энд байх ёстой чи харсан уу?" Тэрээр их л эвлэгхэн байх ба угийн л хүүхдийг арга эвийг олоод сурчихсан мэт харагдана.

Охин "Харин л дээ, энд зөндөө л хөөрхөн эгч нар байгаа даа"

Ёнжүн "Тэгвэл Еэжин гэдэг хүн таних уу? Тэр хөөрхөн эгчийг нь Еэжин гэдэг юм"

Охин "Аан та Еэжин эгчийг хайж байсан юм уу? Та түүний юу нь юм? Та арай манай эгчийг гомдоочхоогүй биз дээ. Сая тэр байшингийн ард ганцаараа уйлаад байх шиг байсан. Уг нь их сайн эгч юм сан. Бас их хөөрхөн. Жил бүр бидэн дээр ирж бидэнтэй тоглодог. Гэхдээ багш маань уйлж байгаа хүн байвал юу юунаас илүү түүнийг тайтгаруулах хүн хэрэгтэй байх гэж хэлж байсан юм. Тэгээд л гэхдээ би сая түүнд мөхөөлдөс аваад очих гэж байгаад тантай таарчихлаа. Та түүнийг хайж яваа юм бол түүнд шоколадтай зайрмаг аваад очоорой. Бас түүнийг битгий гомдоогоорой, их сайн хүн шүү. Та ч бас түүнийг хөөрхөн гэсэн шүү дээ. Тийм болохоор тийм хөөрхөн эгчид уйлах зохихгүй" ингэж маш хурданаар дуржигнуулж хэлээд хариу хүлээлгүй гүйн одлоо.

Бяцхан охины яг л том хүн шиг ярих нь Ёнжүны эгдүүг хүргээд амжсан ч Еэжинд санаа зовон шууд л охины зааж өгсөн газар луу гүйлээ. Гэнэт охины хэлсэн мөхөөлдөсний талаар мартсанаа санаад шоколадтай, гаатай 2 зайрмаг аван буцан явав.

Байшингийн ард очиход үнэхээр л охины хэлснээр тэр сууж байсан юм. Хэнд ч мэдэгдэхгүй гэсэн шиг чимээгүйгээр гараа чихэндээ маш чангаар даран мэгшин уйлж суух юм гэнэ.

EVERYTHINGWhere stories live. Discover now